ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Бүтээн байгуулалтын шатандаа байгаа ДЦС-ын төслүүдийн явц

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 12 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2024.12.19) хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, цахилгаан эрчим хүчний тарифын өсөлт, эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай, аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсжээ.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүд, боловсруулах аж үйлдвэрүүдийг дэмжих, бүс нутгийн тэнцвэрт хөгжлийг хангахын тулд эдийн засгийн суурь салбар болох эрчим хүчний салбарт шинэчлэлт хийх томоохон зорилтыг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлж, том чадлын эх үүсвэрүүд барих, бүс нутгуудад сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг барих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 5,325 МВт цахилгаан эрчим хүчний, 1,778 МВт дулааны эрчим хүчний, экспортын зориулалттай 5,000 МВт цахилгаан эрчим хүчний чадал бүхий нийт 35 эх үүсвэрийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхлүүлэх зорилт дэвшүүлсэн. Эдгээр төсөл арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрын 4 жилийн хугацаанд Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 92 хувиар нэмэгдэнэ гэдэг тооцооллыг Б.Чойжилсүрэн сайд танилцуулав.

Эдгээрээс хөрөнгө оруулалт нь шийдвэрлэгдсэн Бөөрөлжүүтийн 300 МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 150 МВт-ын блокын барилга угсралтын ажил 90 хувьтай, Баянгийн 660 МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 330 МВт-ын блокын барилга угсралтын ажил 6 хувьтай, Хөвсгөл аймгийн Мөрөнгийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барилга угсралтын ажил дууссан, улсын комисс хүлээн авах шатанд, Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дууссан, Тосонцэнгэлийн 30МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 9 МВт-ын блокын барилга угсралтын ажил 90 хувьтай, Сүхбаатарын 70 МВт-ын ДЦС-ын барилга угсралтын ажил 15 хувьтай тус тус үргэлжилж байгаа аж.   

Улаанбаатар хотын дулаан хангамжийг шийдвэрлэх хүрээнд 112 МВт-ын хийн тархмал эх үүсвэрийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бол Дулааны III цахилгаан станцын суурин дээр шинээр 300 МВт-ын цахилгаан, 395 МВт-ын дулаан үйлдвэрлэх шинэ станцыг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэхээр, Дулааны II цахилгаан станцын дэд бүтцийг ашиглан 300 МВт-ын цахилгаан, 395 МВт-ын дулаан үйлдвэрлэх шинэ станцыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар, Дулааны IV цахилгаан станцыг 500 тн/ц буюу 210 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай зуухаар өргөтгөх төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар тус тус бүтээн байгуулахаар ажиллаж байгаа аж.

Мөн бүс нутгууд болон хэрэглээ үйлдвэрлэлийн төвүүдийг холбох 220 кВ-ын 1821.4 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулахаар төлөвлөсөн ба 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 2 дахин нэмэгдэнэ.

Үүнд, хөрөнгө оруулалт нь шийдвэрлэгдсэн Чойр-Сайншандын 220.04 км цахилгаан дамжуулах агаарын шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа бол Багануур-Чойрын 188 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 400 км цахилгаан дамжуулах агаарын шугамын санхүүжилтийн асуудлыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр холбогдох гэрээ хэлцлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.

Үргэлжлүүлэн Б.Чойжилсүрэн сайд сэргээгдэх эрчим хүчний талаар танилцуулсан. Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал нь 311 МВт байгаа бөгөөд үүнээс 130 МВт-ын нийлбэр чадал бүхий нарны 10 цахилгаан станц, 155 МВт-ын 3 салхин цахилгаан станц, 26 МВт-ын 6 усан цахилгаан станц сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг байна. Эдгээр эх үүсвэрээс 2023 онд нийт 772.6 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлснийг тэрбээр дурдав.

Эдгээр нарны цахилгаан станцаас нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 483-588 төгрөг (14.2-17.3 цент)-өөр, салхин станцаас 1 кВт.ц  цахилгаан эрчим хүчийг 320-323 төгрөг (9.4-9.5 цент)-өөр тус тус худалдан авч байгаа нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэн нийлүүлж буй дундаж тарифаас 4-6 дахин өндөр гэлээ.   

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2015, 2019 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн тарифын дээд хязгаарыг нарны станцын хувьд 1 кВт.ц  нь 0.12 ам.доллар,  салхин цахилгаан станцын хувьд 0.085 ам.доллар хүртэл байхаар доод хязгааргүй болгожээ.

Мөн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг  Эрчим хүчний яамнаас тогтоосон техникийн нөхцөл, нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнийн саналаар өрсөлдүүлэн шалгаруулах зохицуулалттай болсон. Тус хуулийн дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд  нийт 200 МВт хүртэлх нарны цахилгаан станц, нийт 300 МВт-ын салхин цахилгаан станцын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар эрчим хүчний системийн техникийн боломж, ирээдүйн төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.116.138] 2024/12/23
Fuckin russia
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.138] 2024/12/23
Orosiin atgand ulam bur orohnee. Orosuud udahgui mongoliig buren udirdah bolno. Mongol udahgui orosiin koloni uls bolohnee.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.81] 2024/12/21
Ene buhnii esreg toiruu zamaar ajillaad baigaa gadnii daalgavartai olon hun baigaa ter bugdiigee sain hynaltand aw
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.79] 2024/12/21
Иймэрхүү юм олон жил нийтлэгдэж, ярьж байна дөө. Цаашдаа ярисаар л байна байх дөө. Юу ч хийгдэхгүй хэвээрээ л байна гэдэг мэдээж.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.252] 2024/12/21
Barin gj bval sn l bn zasag tur ni amlaltandaa hvreh hregtei de amlaltaa bielvvlehgui blohoor l irged unduutsaj bgaa gj oilgjiin
0 | 0 Хариулах
Ганаа [202.126.89.239] 2024/12/20
Өндөр үнэтэй цахилгаан үйлдвэрлэдэг нар салхины сэргээгдэх эрчим хүчээ больсон дээр. Ядарсан иргэд үнийг дийлэхгүй ээ. Тэгээд ч хүссэн үедээ хүрэлцэх хэмжээний чадал гаргаж чадахгүй байгааг мэдсээр байж больсон дээр ээ. Одоохондоо нүүрсээр ажилладаг ДЦС нь болно доо. Бидэнд найдвартай цах, дцлаан хэрэгтэй. Ногоон шилжилт утгаа алдаж эхэлсэн шүү.
0 | 1 Хариулах
Turuu [139.5.219.158] 2024/12/20
Nyambaatar uchigder Japan-d ochood 5-r stantsiig japan-r bariulahaar bolloo gesen ne yasan be?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/12/20
Орос бол худлаа шүү
3 | 1 Хариулах
Зочин [59.153.114.80] 2024/12/20
Хотоос гадна станц баривал яадаг юм?
1 | 1 Хариулах
chi teneg baihaa tee [202.131.225.197] 2024/12/20
hotoos gadan dulaanii stans bariad yaj hotiig dulaanaar hangaj oron suutsuulah yum be dee>.yagaad ger horoololiig barilgajuulahgui bna geheer dulaanii shugam baihgui bas dulaanaar hangah hvchin chadal baihgui baigaa bolohoor ch dee.medehgui bol bitgii bvltereed bai hoo..
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.152] 2024/12/20
Гэр хорооллын халаалтыг цахилгаанаар шийдэх нь хамгийн оновчтой. Харин цэвэр болон бохирын шугамыг тавих хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Turuu [139.5.219.158] 2024/12/20
4-r stantsiin tsahilgaanii achaalaliig bagasgaad dulaanii achaalaliig nemj bolnoo,hotiin gadna barih stants ne ihenh tsahilgaanii achaalalaa avaad yavj bolno
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.26] 2024/12/20
10%сайд бхдаа энэ бүхнийг эхлүүлсэн бол тоггүй суухгүй бх блаа гэж
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.128] 2024/12/20
Har choijoo yalgaaguie naad ajluudiig chin yavuulahgui
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.133] 2024/12/20
3 р ДЦС ыг 300 Мбт цахилгаан, 395 Мбт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай станцаар нэмж хүчирхэгжүүлнэ гдг Эгийн, Шүрэн гд бүх УЦС ыг нийлүүлснээс их цахилгаан ба дулааныг үйлдвэрлэх нь бна шдээ. Харин 1 ширхэг УЦС 1 тэрбум долларын зээлээр босно гд бод. Одоо цаасан дээрхи Эгийн УЦС 80 шахам тэрбумын өр аль хэзээний үйлдвэрлэчихэж. Тэгэхлээр дүгнэх гд үзье. Монгол мөнгөндөө хахсан, иргэд нь баян болхоор хэдэн тэрбумын ч хамаагүй зээл олдож л байвал аваад бай, найрсаг Хятадын зээлээр л барьж байвал ажиллах ажиллахгүй хамаагүй УЦС ба бусад объектууд бариад бай, Хятад ажилчдыг ч тооны хязгааргүй чөлөөтэй нэвтрүүлье..... энэ бол ЕС ба Ерөнхийлөгчийн байр суурь. Тийм болхоор доод дарга сайд нар нь яг ийм юм тоть шиг давтдаг.
1 | 3 Хариулах
Vnen shuu yg tiim bnaa. [202.131.225.197] 2024/12/20
manai liberial vzeltei hvmvvs nogoon erchim hvch salhi naranii usan stansuud vnegui tog gargadag gej tenegteed bna. Getel nar salhiinii stansuud nargui salhigui udur tog gargahgui naivdargui vnetei erchim hvchtei shuu.odoo ed nariin togiig asar vnetei avch bgaa barisan ortogoo nohoj ursigal zardal ni ondor bolohoor ch de. Mongol oron huurai uur amidgaltai gol moron gvnzgii ih ustai bish bolohoor tom usan stans bol ogt ashigui bna. odoo taishir durgunii usan stansuud hvchin chadaldaa hvrdeggui jaahan tog gargahaar dalan dundardaad usgui boldog odoo boltol zardalaa oloogui urtui zeetei bna. erdenebvrend 90 hon wegawwat ni 1 terbum dollar bol arai dendvv vnetei bolson shuu.zvgeer tom dulaanii stans nvvrsenii stans deerei barisan deer bsan daa..
2 | 1 Хариулах
Зочин [66.181.189.206] 2024/12/20
ТЭЦ 2 ын тендер хэзээ зарлагдах вэ. Бактер дандаа гүйцэтгэгч ээ тодруулчаад тендер шалгаруулалт явуулаад байг уу
1 | 0 Хариулах
Зочин [1.212.46.242] 2024/12/20
Энэ бүх жүжиг ороzын хөтлөлтийн дагуу явж байгаа. Асар өндөр өртгөөр станц шинэчлэнэ гэхээр нь ард иргэд эсэргүүцсэн, тэгэхээр нь тогийг нь тасдуулна. Хийн хоолойг нь газар нутгаараа явуулах дургүй байхаар нь утаанд нь живүүлнэ. Энэ бүгд үнэнийг нь хэлэхээр оросын троллууд, толгойгүй оркууд, соц нийгэмдээ гацагсад, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхаж чадаагүй бусдын амжилтад атаархагчид гээд Монголын хөгжилд саад хийгч өчнөөн нөхдүүд байна даа. Дээр нь хятадын нөлөө. Ер нь Монголын төрийг Энэ 2 орноос л удирддаг ш дээ. Тийм болохоор залуус өөрсдийгөө боловсролтой болгож дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн төлөө өөрөө өөрийнхөө төлөө л явах хэрэгтэй.
5 | 3 Хариулах
Зочин [103.168.34.133] 2024/12/20
Чи өөрөө 4 аргын тоо ч бодож чадахгүй юм бшд, бас боловсрол ярина хаха
1 | 2 Хариулах
vneniig heleed bna naad hvn chin [202.131.225.197] 2024/12/20
chinii nvd sohorson bna. vneniig hrahgui yum bna. esvel vnen gashuun bolohoor l ter dee.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/12/20
Өндөр үнэтэй нарны станцыг боль. Хэзээ хямд нийлүүлж чадна гэнэ, тэр үед нь цахилгаан ав
7 | 0 Хариулах
Зочин [172.59.189.39] 2024/12/20
👍
1 | 0 Хариулах