Солонгос улсад 3,300 гаруй салбартай Mega MGC Coffee франчайз кофе шоп 2 дахь салбараа Яармагийн Nomin Makro Mall-д нээлээ. Хэрэглэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байсан дараагийн салбар ийнхүү нээлтээ хийж байгаа нь энэ юм.
Mega MGC Coffee нь уламжлалт кофе шопын өнгө төрхийг эвдэж том аягатай Кофе, Ade, Smoothie, Frappe зэрэг 80 гаруй нэр төрлийн уух зүйлсээр хэрэглэгчдэдээ үйлчилдэг. Бүх бүтээгдэхүүн нь том савлагаатай хэдий ч үнийн хувьд боломжийн, бүтээгдэхүүний орц найрлагын чанарт ихээхэн анхаарч, тухтай, өнгөлөг орчин, найрсаг үйлчилгээтэйгээр Солонгосын залуусын дунд тренд болоод байгаа юм.
Нээлтийн үеэр олон төрлийн урамшууллууд зарлагдсан бөгөөд энэ долоо хоногийг дуустал урамшууллууд нь үргэлжлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!