Уншиж байна ...

Сонгуулиас хойш төрийн албан хаагч 2,000 орчмоор нэмэгдсэн гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 12 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж парламентын сонгуулиас хойш төрийн албан хаагчийн тоо 6,000-р нэмэгдсэн гэж байсан. Энэ тоо үнэн эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр А.Ариунзаяа гишүүн Төрийн албаны зөвлөлөөс тодрууллаа.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Сонгуулиас хойш төрийн албан хаагчдын тоо тэгж их өсөөгүй.

Улсын хэмжээнд 226,496 төрийн албан хаагч ажиллаж байгаа. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 20 орчим мянган төрийн албан хаагч ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд орж, чөлөөлөгдсөн. Зөрөөд 18 мянга орчим төрийн албан хаагч ажилд томилогдсон байна.

Яг тооцоод үзэхээр 2,000 орчим хүнээр төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэн. Энэ нь нийгмийн суурь үйлчилгээ болох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсэнтэй холбоотой" гэдэг хариулт өгөв.