Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан "Нэг хүүхэд, Нэг цэцэг" хөдөлгөөнийг маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулах талаар эрх зүйч Д.Мягмардорж мэдээллээ.
Хүүхдийн эрх ба хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял чангатгах асуудлын талаар тэрбээр дараах байр суурийг илэрхийлэв.
Энэ талаар "Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд манай улсын хууль маш сул үйлчилж байна.
Гэмт хэрэг үйлдсэн бусармаг этгээдүүд хууль завшиж байгаа учраас Эрүүгийн хуулийн хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой ялыг чангатгах шаардлагатай.
2023 оны аравдугаар сарын 3-нд ямар аймшигтай үйл явдал болсныг монголчууд мартаагүй байх хэмээн найдаж байна. 12 хон настай бяцхан охиныг хүчиндэж, хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэг гарсан байдаг.
Гэтэл энэ төрлийн гэмт хэрэгт дөрвөн төрлөөр хууль хэрэгжиж байна.
Дээрх санкциудын сонголттой байдлаас ял шийтгүүлсэн хүмүүсийн нөхцөл байдлыг ажиглавал:
Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ирүүлснээр шийдвэрлэсэн хэргийн албан ёсны тоон мэдээллээс харахад 2020 онд
Гэвч гэмт хэрэг үйлдсэн 53 хүний 32 нь ял шийтгүүлжээ. Үүнийг задалж харвал 32 хүний 25 нь "торгох ял" авсан байна. Харин долоон хүн хорих ял авчээ.
Бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийн ихэнх нь торгууль төлөөд салсан байна гэсэн үг. Харин долоохон хүн хорих ял авчээ. Мөн 12 хүний зорчих эрхийг хязгаарласан байна" гэлээ.
Үргэлжлүүлэн "Хохирсон хүүхдүүд сэтгэл санаа, бие махбод, аж амьдралаараа маш хүнд түвшинд очдог. Тийм учраас холбогдох хуулийг илүү чангатгаж, давхар соён гэгээрүүлэх ажил хийж нийтэд таниулах нь чухал.
Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн 12.5, 12.1-ийг чангатгая. Маргааш бид Сүхбаатарын талбайд Монголын мянга мянган хүүхдийн төлөө цэцгээ бариад өглөө 08:00 цагаас эхлэн тайван жагсана" гэлээ.
Иргэн н.Майцэцэг "Хүүхдүүдийн төлөө энэ хөдөлгөөнийг эхлүүлж байгаа нь олон шалтгаантай.
Нэг харамсалтай тохиолдлыг энд дурдахад Баянзүрх дүүргийн асрамжийн газар 13 настай жирэмсэн охин ирж байна. Үүний цаана хойд эцэг нь байжээ.
Хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүйгээс жирэмсэн болж, үр хөндөлт хийлгэж байгаа юм. Тэр 13 настай хүүхдийн сэтгэл зүй үнэхээр маш хүнд байдалд орж байна.
Хэдийгээр 24, 72 цаг улсын хамгаалалтад байлаа ч гэсэн дараа нь гэртээ очно. Иймэрхүү тохиолдол маш их байгаа учраас хуулиа чангатгахаас гадна хүмүүсийн ёс зүйг өөрчилж, хүүхэд шүү гэж харах өнцгийг нь сургалтаар сайжруулмаар байна" гэлээ.
Хүүхдийн тусламжийн 108 үйлчилгээний төвд ирсэн бэлгийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл сүүлийн 14 жилийн байдлаар:
Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдуулан хариу арга хэмжээ авсан тоо:
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдэд хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлсэн гэх мэдээллийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас ирүүлсэн.
Энэ талаар эрх зүйч Д.Мягмардорж "Хүчингийн гэмт хэрэг нууц хэлбэртэй байдаг учраас гэмт хэргийн хохирогч ч хэргээ нуудаг, гэмт хэрэг үйлдсэн хүн ч хэргээ нуудаг.
Монгол улсад жилд 200 орчим хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог гэх албан бус тоо ч бий. Ийм учраас холбогдох хуулийг чангатгах хэрэгтэй.
Сүүлийн зургаан жилийг дүгнэхэд жилд дунджаар 40 орчим хүн ял завшаад байгаа асуудал бий. Дор хаяж 240 хүчингийн гэмт хэрэгтэн ял завшаад байна уу гэх хардлага бий.
Манай монголчууд цөөхөн шүү дээ. Дөрвөн сая хүрэхгүй хүн амтай. Гэтэл хүн амынхаа өсөлтөд маш чухал нөлөөг үзүүлэх охид эмэгтэйчүүд, хүүхдүүдээ хохироомооргүй байна. Хуулийн заалтаа хатуу чанга байлгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм" хэмээх байр суурийг илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!