Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "Мазаалай Баавгайн судалгаа, хамгаалал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

ikon.mn
2024 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

МУИС-ийн Номын сангийн 502 тоотод

09:00-17:00 цагт "Мазаалай Баавгайн судалгаа, хамгаалал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.

Төрийн ордонд

10:00-16:00 цагт Байнгын хороод хуралдаж, 2025 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцэнэ.

ХӨСҮТ-д

11:00 цагт Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, тандалтын талаар мэдээлэл өгнө. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт 1950-1960-аад онд Оросын талыг баримтлагчид болон Монголын талыг баримтлагчдын хоорондын тэмцэл Шинэ цагийн сэхээтнүүдийн хэлмэгдэл сэдвээр Цогт-Очирын Лоохууз сан, Монголын хэлмэгдэгсдийн холбооноос мэдээлэл хийнэ.

11:30 цагт Эрүүгийн хуулийн 12.1, 12.5-ийг чангатгах, "Нэг хүүхэд, Нэг цэцэг" хөдөлгөөн эхлүүлж байгаа талаар иргэн Д.Мягмардорж мэдээлэл хийнэ.

12:00 цагт Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын VI уралдаан энэ сарын 13-17-нд зохион байгуулагдах тухай Сонгодог урлагийн хөгжлийг дэмжигч Ц.Пүрэвдорж сангаас мэдээлэл хийнэ.

"Norphei Art Gallery"-д

15:00 цагт 2024 оны УИХ-ын сонгуулийн эргэн тойрныг хамарсан, тэдгээрийн онцлох датаг олон нийтэд ойлгомжтой дүрслэлээр харуулах "Дата эрх чөлөө: Сонгууль 2024" үзэсгэлэнгийн нээлт болно.

Чингис хаан музейн "Мөнгөн мод" танхимд

15:00 цагт Дэлхийд тархсан Монгол өв цувралын "Герман дахь монголын түүх, соёлын дурсгалууд" ном болон "Орхоны хөндий" цахим музейн сайтын нээлт болно.