Уншиж байна ...

"4Merical Vibes" баг долдугаар байр эзэлж $80 мянга, "Falcons Force" 14 дүгээр байрт бичигдэж $63 мянгын шагнал хүртлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
"Falcons Force"

Цахим спортын PUBG MOBILE тоглоомын тав дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PMGC 2024"-ийн сүүлийн шатны тоглолтууд Английн Лондон хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Нийт 18 тоглолтын үр дүнд манай улсын "4Merical Vibes" баг 104 оноотой долдугаар байр эзэлж, 80 мянган ам.долларын шагналын санг хүртлээ. Харин "Falcons Force" баг 71 оноотой 14 дүгээр байр эзэлж, 63 мянган ам.долларын шагналыг авахаар болж байна. 

"4Merical Vibes" багийн хувьд эхний өдрийн зургаан тоглолтоо маш сайн гүйцэтгэж, 63 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байв. Гэвч хоёр болон гурав дахь өдрөө хангалттай оноо цуглуулж чадсангүй. Мөн тэд PUBG MOBILE тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг тоглолтод хамгийн олон буюу 23 "kill" хийснээр дээд амжилт тогтоолоо.

Тэгвэл "Falcons Force" багийн хувьд энэхүү тэмцээнд тун тааруу амжилттай оролцлоо. Эхний тоглолтдоо "winner winner chicken dinner" хийж, 21 оноо авсан боловч үлдсэн 17 тоглолтод хангалттай оноо цуглуулж чадаагүй юм. 

Энэ жилийн дэлхийн аваргад Өмнөд Солонгосын "Dplus" баг 153 оноотойгоор түрүүлж, 426 мянган ам.долларын шагналын санг хүртлээ. Тус баг сүүлийн тоглолтыг амжилттай дуусгаж, нэг онооны зөрүүгээр дэлхийн аварга болж чадлаа.
зураг