Уншиж байна ...

Өнгөрөгч долоо хоногт газар хөдлөлт хоёр удаа бүртгэгджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 12 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.02-08/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага онцгой байдлын албанд бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Нийт дуудлагын 80 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байв.

зураг
 

 

Эх сурвалж: ОБЕГ