Уншиж байна ...

Сүүлийн үед иргэд угаарын хийд хордож нас барах, хордох асуудал их бүртгэгдэж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн үед иргэд угаарын хийд хордож нас барах, хордох асуудал их гарч байгаа тул цагдаагийн байгууллагаас "Галлахдаа анхааръя" аяныг зохион байгуулж байгаа юм.

Энэ аяны хүрээнд мэргэжлийн байгууллагаас бүрдсэн баг нэг сарын хугацаанд гэр хорооллын айлуудаар явж, шалгалт хийсэн байна.

Нөлөөллийн аяны хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн Онцгой Байдлын Хэлтэс, Экологийн Цагдаагийн алба, Улаанбаатар цахилгаан түгээх станц, "Таван толгой түлш" компани хамтран Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны айл өрхүүдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх болон хяналт шалгалтын ажил хийжээ.

Энэ талаар Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Т.Билгүүнтөгс "Аяны хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ), Нийслэлийн Онцгой Байдлын хэлтэс болон Цагдаагийн байгууллагаас 137 чиглэлд 9,000 гаруй алба хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Нийт 12,000 гаруй айлд сэрэмжлүүлэг өгсөн" гэж ярилаа.