Уншиж байна ...

СӨБ, ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй 8,423 суралцагч тэгш хамрагдаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
Өчигдөр 17 цаг 12 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр (2024.12.03) тохиож байна. 

1981 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр болгон зарлажээ.

Энэ жил тус өдрийг "Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

2024-2025 оны хичээлийн жилд боловсролын бүх түвшний сургалтын байгууллагад 9,512, боловсрол нөхөн олгох хөтөлбөрт 436 буюу хөгжлийн бэрхшээлтэй нийт 9,948 суралцагч суралцаж байгаагаас сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 8,423 суралцагч тэгш хамрагдаж байгаа юм. 

Ялгаатай хэрэгцээтэй иргэдийг боловсролд тэгш хамруулахын тулд багшлах нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, сургалтын тохируулгат орчин, туслах хэрэглэгдэхүүнээр хангах, хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрийн тохируулга хийх, боловсролын цогц үйлчилгээ үзүүлэхэд анхааран ажиллаж байна. 

Үүний зэрэгцээ хүүхдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, дэмжих нийгмийн эерэг хандлагыг бий болгох, эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулахад мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах талаар Боловсролын Яамнаас мэдээлэв. 

зураг