Уншиж байна ...

Төв талбайн гацуурын гэрлийг энэ сарын 10-нд асаана

Б.Манлай
Өчигдөр 15 цаг 50 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинэ жилийн баярыг угтаж жил бүрийн 12 дугаар сард нийслэл хотын төв талбайд гацуур засдаг. Энэ жилийн хувьд энэ сарын 2-ноос сүлд модыг засаж байгаа бөгөөд 10-нд гэрлийг асаахаар төлөвлөжээ. Гацуурыг босгоход долоо орчим хоног зарцуулагддаг байна.

Уг гацуур нь 22 метр өндөр, 12 диаметрийн өргөнтэй бөгөөд 2008 онд худалдаж авч, 2016 онд засаж сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлжээ. Мөн төв талбайд мөсөн хотхон байгуулах аж. 

Төв талбайд гацуур засах ажлыг "Гэрэлтүүлэг чимэглэл" компани хариуцдаг байна.

Нийслэлийн иргэдэд зориулсан "Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд 12 дугаар сарын 31-нд зохион байгуулагдаж, шинэ оноо угтдаг уламжлалтай болоод буй. Энэ үеэр нийтийн тээврийн автобус шөнийн цагаар иргэдэд үйлчлэх зэрэг зохицуулалт хийгддэг билээ.

зураг