Уншиж байна ...

Нийт нутгийн 30 хувьд зудын эрсдэл байна

П.Зоригт, IKON.MN
Өчигдөр 15 цаг 29 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зудын эрсдэлийн мэдээллийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас танилцууллаа. 

Тодруулбал арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр

  • уулархаг нутгаар 11-22 см
  • говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.
Зудын эрсдэлийг арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар үнэлэхэд нийт нутгийн 30 орчим хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 30 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 гаруй хувьд эрсдэлгүй гарчээ.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар нэн их болон их эрсдэлтэй байгаа юм.

Харин Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатарын зарим сумын нутгаар дунд зэрэг болон их эрсдэлтэй байхаар байна.