Уншиж байна ...

Х.Мөнх-Эрдэнэ: Нийтийн тээврийн автобус түгжрэлд орж зогссон үед зорчигч бууж, суухыг дүрмээр хориглодог

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 14 цаг 41 минут
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэд "Би энд буумаар байна", Өндөр настай хүн хол явж чадахгүй энд буулга", "Түгжрэл дунд хаана ч буулгасан яадаг юм бэ" гэх асуудал гардаг. Энэ нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа явдал аж.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зургаадугаар бүлэгт тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг гэж бий. Өөрөөр хэлбэл нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд хууль, дүрэмд заасны дагуу үүрэг биелүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийг бүрэн зогссоны дараа зориулалтын талбай эсвэл явган хүний зам, хөвөө тал руу буухыг иргэнд үүрэг болгосон байдаг.

Харин тээврийн хэрэгслийн явдал дундуур буух, суухыг замын хөдөлгөөний дүрэмд хориглодог. Хэдийгээр нийтийн тээврийн хэрэгсэл замын түгжрэлд орж зогссон ч 0 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байна гэж ойлгох ёстой. Энэ үед автобуснаас бууж, суухыг хориглоно.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.53 дахь заалтад явган зорчигч болон зорчигч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн бол 10 нэгж буюу 10,000 төгрөгийн торгууль оногдуулдаг. Иймд нийтийн тээврийн зорчиж буй иргэд автобусыг зориулалтын зогсоолд зогссоны дараа бууж, суух шаардлагатай байна" гэж мэдээллээ.

Тэрбээр нийтийн тээврийн автобусаар соёлтой үйлчлүүлэхийг уриалав.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс:

зураг