Уншиж байна ...

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрнаас бүргэд хаалга, суултуур, ванн, паар зэргийг нь хулгайлжээ

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 11 цаг 12 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагад 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эдү апартмент 207 дугаар байр 1 тоотод хаалга, нойлын суултуур, ванн хулгайд алдагдсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар иргэн Д-н эзэмшлийн дээрх тоот бүхий орон сууцнаас бүргэд хаалга, угаалгын өрөөний суултуур, ванн, модон хаалга, пракитан шал, паар зэрэг эд зүйлсийг Н,(32 нас ) А,(29 нас) Б(32 нас) нар нь хулгайлсан үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

207 дугаар байр нь энэ оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт гарсан ослын улмаас дэлбэрэлтэд өртсөн юм.