Улсын төсөв хэлэлцэж буй энэ үед УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байгаа тухай шүүмжлэл өрнөөд буй. УИХ-ын дарга гишүүдийн ирцийг хангуулахын тулд урамшууллын зарчим баримтална хэмээн чуулганы танхимд мэдэгдсэн.
Тэрбээр өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр ирцтэй холбоотой урамшууллын талаар тайлбарлалаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдийг урамшуулна гэхээр гэхээр хүмүүс мөнгөн урамшуулал гэж бодоод байх шиг байна. Энэ бол мөнгөн урамшуулал биш. Чуулганы хуралдаанд тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Оролцоог нь илүү хангах зарчмаар гишүүдээ урамшуулна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!