Японы эх хүүхдийн №1 брэнд болох Pigeon болон Goo.N Брэнд нь 18 ДАХЬ УДААГИЙН ЭХ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРҮҮЛ НЯРАЙН ӨРӨӨГ ХОВД аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт тохижуулан өглөө.
Pigeon, Goo.N брэндийн уламжлал болсон “Хайрыг түгээе” төсөл нь одоогоор Улаанбаатар хотын бүх төрөх эмнэлэгт дутуу нярайн имж эх асаргааны өрөө, хөх судлалын өрөө, хүүхдийн үзлэгийн өрөө, эрүүл нярайн өрөө мөн түүнчлэн худалдааны төв, оффис, нийтийн үйлчилгээний газруудад хөхөөр хооллох, живх солих 18 гаруй өрөөг тохижуулан хүлээлгэн өгсөн байна.
Дутуу нярайд үзүүлэх “Имж эх асаргаа” нь дутуу нярайн тусламж үйлчилгээний чанар сайжруулах, өвчлөл, эндэгдлийг бууруулдаг өртөг багатай үр дүнтэй хамгийн шилдэг асаргаа юм.
Энэхүү өрөө нь гүйцэд болон дутуу төрсөн нярайд эрчимт эмчилгээ хийх, эхийн цээжин дээр арьс арьсаар шүргэлцүүлэн имж эх асаргаагаар эх үрийн нандин холбоог бэхжүүлж, өвчлөл эндэгдлийг бууруулахаас гадна 24 цаг тасралтгүй хөгжимт эмчилгээ, ээж хүүхдэдээ уншиж өгсөн үлгэрийг сонсгох эмчилгээг давхар хийснээр хүүхдийн тархины хөгжлийг дэмжих өндөр ач холбогдолтой юм.
ХҮҮХДЭД:
ЭЭЖИД:
Олон улс оронд хийгдсэн судалгаагаар имж эх асаргаа нь нярайн инкубатор хэмээх төхөөрөмжтэй харьцуулахад нярайн эндэгдлийг 40%, халдвар авах эрсдэлийг 55%, гипотерми буюу даарах эрсдэлийг 65% тус тус бууруулдаг өндөр үр дүнтэй, өртөг багатай арга болохыг нотолжээ.
2023 оноос эхлэн 21 аймгийн төрөх эмнэлгүүдэд “Хайрыг түгээе”-21 аймаг нэрийн дор Нийгмийн хариуцлагын хүрээнд эх хүүхдэд ээлтэй өрөөг тохижуулж бяцхан зүрх бүрд ээлтэй орчныг бий болгохоор зорьж ажиллаж байна.
Бидний ирээдүй болсон бяцхан зүрх бүхэн эрүүл ээлтэй орчинд бойжиж, Монголын бүх эцэг эхчүүдэд аз жаргал хайрыг түгээхийг хүссэн энэхүү ажил маань Абико гэр бүлийн гишүүн бүрийн оролцоо, хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог учраас та бүхэндээ маш их баярлалаа.
Монголын үрс маш олон болох болтугай.
Бяцхан зүрх бүхний төлөө Pigeon брэнд
Абико ХХК Ховд аймаг дахь салбар
Алтан гагнуур-Могул: Хүүхдийн паркийн дэргэд Могул ресиденс хотхон
: 10:00-22:00
:95838693
Алтан гагнуур-Домбот: Домбот худалдааны төвийн замын урд
: 08:30-10:30
:70431515
Алтангагнуур: Амаржих газрын дэргэд өндөр шаттай ногоон байр
: 08:00-23:00
:70431212
:Ачит Алтан хундага: Ховд их сургуулийн эсрэг талд
: 08:00-22:00
:70431313
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!