УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлээд буй. Уг хуульд өөрчлөлт оруулж байж ирэх оны төсвийг өргөн мэдүүлэх эрх нээгдэх юм.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл: 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор төсөв хэлэлцэх дэгд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Энэ талаар Сангийн сайд бүлгийн хуралд танилцууллаа.
Сая хүчингүй болсон улсын төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай байсан. Ерөнхийлөгч алдагдалгүй төсөв батал гэсэн. Тэгэхээр хамгийн багадаа 1.9 их наяд төгрөгийг хас гэсэн үг байх. Сангийн сайдын танилцуулгад төсвийн алдагдлыг 2.4 их наяд төгрөгөөр бууруулж байж 1.9 их наядын бодит хасалт болно гэсэн. 2.4 их наяд төгрөгийн хасалт гэдэг асар их дүн. Засгийн газар дахин төсөв өргөн барих биш хуулийн гарц хайж байгаа нь зөв гэж харж байна.
Хуулийн өөрчлөлтийг маргааш хэлэлцээд нөгөөдрөөс төсөв өргөн барих чигтэй байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!