Хүүхдэд зориулсан Монголын анхны урт хугацаат хадгаламж “Ирээдүйн саятан”-ы бэлгэдэлт дүр болох Хасхүүгийн төрсөн өдрийг тохиолдуулан ХасБанкнаас нийт 500 сая төгрөгийн дүн бүхий “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлаж байна.
Ирээдүйн саятны нэрэмжит уг тэтгэлэгт хөтөлбөр нь ирээдүйдээ итгэлтэй, боловсрол мэдлэгтэй иргэн болохоор шамдан суралцаж буй найзууддаа Хасхүүгийн зүгээс талархлаа илэрхийлэн барьж буй бэлэг бөгөөд 5 жилийн хугацаанд үргэлжилж, жил бүр 100 оюутныг шалгаруулан, оюутан тус бүрд 5 сая хүртэлх төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
Энэ жилийн тэтгэлэгт дараах шаардлагыг хангасан оюутнууд хамрагдах боломжтой. Үүнд:
Ирээдүйн саятны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтээ доорх холбоосоор хандаж илгээнэ үү.
Хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж, санхүүгийн бат бэх суурийг тавихад нь эцэг эхчүүдэд дэмжлэг болох зорилгоор ХасБанк Ирээдүйн саятан хадгаламжийг 2002 онд анхлан нэвтрүүлснээс хойш эцэг эх, эмээ өвөө, асран хамгаалагчдын найдвартай туслагч байж, олон мянган хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөлдөө хүрэх шат нь болсоор ирсэн бөгөөд өдгөө Монгол Улсын 5 хүүхэд тутмын 1 нь Ирээдүйн саятан хадгаламж эзэмшигч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!