Английн Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 1-нд боллоо.
Манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөхөд алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд А.Баттулга алт, 63.5 кг-д Т.Энхтөр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 54 кг-д Азийн АШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн мөнгөн медаль хүртсэн байна.
Энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах ба дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монгол улсад болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!