Томуу ба томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ), Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс хамтран хүргэлээ.
Өвчлөл улсын хэмжээнд алаг цоог дэгдэлттэй байгаа тул ханиад томуугаас урьдчилан сэргийлэх мэдээллийг ХӨСҮТ-өөс дараах байдлаар өгөв.
Томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд хувааж үздэг. Одоогийн байдлаар улбар шар гуравдугаар түвшинд хүрсэн байна гэж үзэж болохоор.
Ханиад томуу нь хүндэрсний улмаас хүүхдүүд эмнэлэгт хэвтэж, орны ачаалал нэмэгдэж байна. Дундаж ор хоног нэмэгдэх хандлагатай байгаа.
Танай хүүхдэд шинж тэмдэг илэрч байгаа бол хичээл сургуульд нь явуулахгүй байх, шинж тэмдэг илэрснээс хойш таван хоногийн дараа амны хаалтыг нь зүүлгээд сургууль, цэцэрлэгт нь явуулахыг зөвлөе.
Томуу, томуу төст өвчний хамгийн их халдвартай үе нь шинж тэмдэг эхэлсэн эхний хоногууд юм.
Бусдадаа халдвар тараах эрсдэлтэй үе нь эхний өдрүүд байдаг учраас шинж тэмдэг эхэлснээс хойш ТАВАН ХОНОГ гэрт нь тусгаарлаж, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх нь чухал.
5-14 насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэлт нэмэгдсэн. Энэ нь 5-14 насны хүүхдүүдэд шинж тэмдэг илрээд байхад хүндэртэл нь өвчнийг нь тоохгүй яваад байгаатай холбоотой.
Бид бага насны нярай хүүхдүүдээс гадна 5-15 насны хүүхдүүдэд шинж тэмдэг илэрч эхэлмэгц эмчид үзүүлэх хэрэгтэй. Ингэхгүй бол хатгаагаар хүндэрч байгаа хүүхэд яг энэ насанд нэмэгдэх хандлага байна.
Томуугийн вирус орчилд орсноор
Энэ зорилтот бүлгийн хүмүүс олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх, нэн шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх, агаар салхинд гарах, гэртээ агааржуулалтыг тогтмол хийх арга хэмжээг авах хэрэгтэй.
Мөн дархлаагаа сайжруулах, чанартай хоол хүнс хэрэглэх, агаарт ядаж 30 минут алхах, өөрсдөдөө тохирсон 30 минутын хөдөлгөөнийг хийх шаардлагатай.
Хөдөлгөөн хийнэ гэдэг нь дархлааны эсийг дэмжих хамгийн наад захын арга.
Томуугийн амьсгалын замын халдвар ихсээд ирэхэд халуун бүлээн шингэн уухыг зөвлөдөг. Энэ нь амьсгалын замын өвчнөөр өвдөх эрсдэлийг тодорхой хувиар бууруулах ач холбогдолтойг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!