Томуу ба томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ), Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс хамтран хүргэлээ.
Тодруулбал Улаанбаатар хотод бүртгэгдсэн томуу, томуу төст өвчний тохиолдлын талаар НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга З.Болормаа дараах мэдээллийг танилцуулав.
Нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд өнгөрсөн долоо хоногт амбулаториор 1,200 үзлэг хийсэн байна. Үүний 7.8 хувь буюу 9,200 тохиолдол нь томуу, томуу төст өвчин байна.
Насны ангиллаар авч үзвэл томуугийн өвчлөл 0-15 настай хүүхдүүдэд хамгийн их тохиолдож байгаа бөгөөд 86 хувийг эзэлжээ.
Мөн насны ангиллыг гаргавал
Томуугаар өвчлөх хандлага эрсдэлт бүлэг буюу хүүхдүүдэд өндөр хувьтай бүртгэгдэж байгаа юм.
Өмнөх долоо хоногт нийслэлд нийт 10,900 түргэн тусламжийн дуудлага мэдээлэл ирсэн. Эдгээр дуудлагын 13.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо нийслэлийн хэмжээнд ямар байгааг арванхоёрдугаар сарын 2-ний байдлаар танилцуулбал
Есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн найман төвөөр өнөөдөр 1,311 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 87 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой.
Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт батлагдсан орон тоогоор 572 ор байдаг. Үүнд 532 ор нэмээд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүрээнд нийт 1,284 хүн ажиллаж байна.
Мөн төрөлжсөн үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагуудаар ор дэлгэсэн. Тодруулбал нийт 1,814 батлагдсан ор дээр 1,308 ор нэмэлтээр тавиад нийслэлийн хэмжээнд 3,122 орыг дэлгэсэн байгаа.
Томуу, томуу төст өвчний үед хүүхдүүд хэвтэн эмчлүүлэхэд орны бэлэн байдлыг хангах нь чухал.
Амбулаторийн үзлэг буюу хэвтэн эмлүүлж байгаа хүмүүсийн тоог харахад 10,000 хүн амд томуу, томуу төст өвчний тохиолдол 67.1 хувийн тохиолдол байна. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 5.3 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт.
Томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа.
Нийслэлийн хэмжээнд томуу алаг цоог дэгдэлтэд оржээ.
Алаг цоог дэгдэлтийн үе гэдэг нь томуу өвчнөөр өвчилсөн хүмүүс вирусийн шинжилгээ авахад тухайн вирусийн шинжилгээ нь томуугийн А хүрээний вирус илэрсэн гэсэн үг.
Тийм учраас иргэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай.
Томуу нь вирусийн гаралтай өвчин. Вирусийн халдвартай, ханиадтай хүн ханиаж, найтаах үед тархдаг.
Нэг хүн найтаахад томуугийн 40,000 гаруй вирусийн дусал агаарт тархдаг.
Долоон метр хүртэл хэмжээнд томуугийн вирус тархах хандлагатай байдаг. Тиймээс томуугийн дэгдэлтийн энэ үед иргэд олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүх шаардлагатай.
Үүнээс гадна дархлаагаа дэмжих нь чухал.
Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжихээс гадна олон нийтийн газар явахдаа амны хаалтаа зүүж, урьдчилан сэргийлэх шаардлага хэрэгцээ үүсээд байгааг тус тус зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!