Өнөөдөр/2024.12.02/ 09:15 цагийн байдлаар Улаанбаатар хотын арван хэсэгт агаар бага бохирдолтой бол хоёр байршилд бохирдолтой байгааг агаарын чанарын индекс харууллаа.
Зөвлөмж:
Агаарын чанарын индекс 101-200 буюу бага бохирдолтой үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илрэх бөгөөд зүрх, судас, амьсгалын замын архаг өвчтэй ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртдөг тул гадаа биеийн хүчний хүнд хүчир ажил хийх, гадаа явах хугацаагаа багасгах, авто замаас хол явахыг зөвлөв.
Харин агаарын чанарын индекс бохирдолтой буюу 201-300 хүрэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрч, хэт мэдрэг хүмүүст сөрөг нөлөөлөл хүндээр илэрдэг байна. Иймд архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа хэмжих, гадаа удаан хугацаагаар явахгүй байх, амны хаалт зүүх шаардлагатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!