ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амартүвшин: Нүүрс болон нүүрсний технологийг сайжруулж амжилт олохгүй гэсэн бодлоготой байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр төлөөлөгчид нүүрсийг өөрчлөх, агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар асуухад Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Шахмал түлш түлснээс хойш агаарын чанар нүдэнд харагдахуйц сайжраагүй. Нүүрс болон нүүрсний технологийг сайжруулж, амжилт олохгүй гэсэн бодлоготой байгаа.

Харин гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, сэргээгдэх эрчим хүчний гаргаж байж утааны асуудлыг шийдвэрлэнэ.

Гэхдээ сайжруулсан шахмал түлш өгөөжөө тодорхой хэмжээгээр өгч, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулсан. 

Дахин төлөвлөлт, хийн дэд төвүүд, зургаан дэд төвийг ашиглалтад оруулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглатал нүүрсээ түлнэ. Энэ хүртэл нүүрсээ сайжруулах, илүү ээлтэй болгох чиглэлээр судалж байна.

Дүүрэг бүрд шахмал түлшний нөөцийг бүрдүүлж байгаа. Нөөцийн цэгүүдэд нүүрс бий. 12, нэгдүгээр сард шахмал түлшний нөөц дуусах эрсдэл гардаг учир анхаарч байна. Шахмал түлшний Баруун үйлдвэрээс Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт түлшний нийлүүлэлтийг ойрын зайнаас хийнэ" гэв.

Харин хэчнээн хүн угаарын хийн хордлогод өртсөн талаарх асуултад Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга П.Эрхэмбулган "Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нийслэлийн түргэн тусламжийн төвд угаарын хийн хордлогын шалтгаант 1,801 дуудлага ирсэн. Өөрөөр хэлбэл тохиолдлын албан ёсны тоо 1,801, нас баралтын тоо 33.

Хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд нэг гэр бүлийн дөрвөн иргэн угаартаж, 76 настай эмэгтэй нас барсан харамсалтай явдал болсон" хэмээн хариуллаа.

Өнөөдрийн байдлаар 200 орчим ААН түүхий нүүрс түлж байгаа аж.

Сар бүр агаарын бохирдлыг бууруулах талаар хийж байгаа ажлаа төлөөлөгчдөд тайлагнаж байхаар болов.

2023 оны байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын тоон үзүүлэлтээр гаргасан судалгаагаар нүүрс төрөгчийн дутуу исэл болон хүхэрлэг хий нь гэр хорооллоос, азотын давхар исэл нь автомашинаас ялгарах утаанаас агаарын бохирдолд илүү нөлөө үзүүлж байна гэж гарчээ.

Тоон судалгааг товч танилцуулбал:

  • PM 2.5 болон PM 10 тоосонцор гэр хорооллын хувьд 17.6 хувь, автомашинаас ялгарах нь 52.3 хувь, бусад 30.1 хувь байна.
  • Нүүрс төрөгчийн дутуу исэл гэр хорооллын хувьд 64.1 хувь, автомашинаас ялгарах нь 24.9 хувь, бусад 11 хувь байна.
  • Хүхэрлэг хий SO2 нь гэр хорооллын хувьд 71.7 хувь, автомашинаас ялгарах нь 3.8 хувь, бусад 24.5 хувь байна.
  • Азотын давхар исэл NO2 нь гэр хорооллын хувьд 28.2 хувь, автомашинаас ялгарах нь 63.2 хувь, бусад 8.6 хувийг эзэлж байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд НЗДТГ болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар 2019 оноос өнөөдрийг хүртэл гэр хорооллын 200.000 айл өрхөд сайжруулсан шахмал түлш нийлүүлэх, тээвэрлэх, нөөцлөх, борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна гэв. Мөн Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэр нь 2 үйлдвэрээр жилд 200 мянга орчим өрх, 170 гаруй аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд зориулж 680 мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэж байна.

Үйлдвэрлэлийг алдалгүй ажиллуулах, сайжруулсан түлшний чанарыг сайжруулах туршилтын ажлуудыг эхлүүлжээ. Мөн эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангахаар дулааны 2, 3 дугаар цахилгаан станцыг өргөтгөн, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж нийт 750 мВт хүчин чадлаар, бие даасан дулааны тархмал эх үүсвэрийг 10 байршилд байгуулж, Налайх дүүргийн дулааны станцыг барьж нийт 1545 мВт-ийн хүчин чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тодруулбал, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд дэд зургаан төвүүдийг бий болгон, гэр хорооллын байршилд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж нийт 202.626 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41.584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148.323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн  хүрээнд 12.719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [86.111.137.17] 2024/12/2
“tseber agaar san”- aas Eebiigeer eheldeg biz es shuu…Hurelsuh ch gol hun bish Dooguur ni darga gej daljignasan heden ulsturchid hiij turshij baahan zuuh oruulaj turshij bui nereer mungu idsen.Turkiin baahan zuuh oruulsan hujaaginh ch bga bh. Delhiid shahmal tulsh Germand baijil bn. Shahmal tulsh eer utaanas salsan Ebropiin 1 ch uls oron alga. Mazut,hii gaz hereglej bn. Urtesen horgoljin tulsh swritsarid heregledeg bolobchig Zuuh ni mash unetei um bnlee
0 | 0 Хариулах
Зочин [84.213.158.171] 2024/12/2
Түлшнийхээ тэхнологыг сайжруулж чанаржуул
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.23] 2024/12/2
Хамгийн зөв шийдэл нь хагас коксжсон нүүрс л юм бна лээ штээ. Аль эртнээс хийж байхгүй. Ичиж зоволгүй нүүрсээ түлээ эсвэл зүгээр. Утаагүй газар амьдардаг дарга нар утаа мэдэхгүй байгаа байлгүй. Эрүүл мэндийн газрууд шахмал түлш яг сайн юмуу үгүй юмуу гэдгээ тууштай шударга хариулчихад яадгийн үр хүүхэдгүй юмуу.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.210] 2024/12/1
Агаарын бохирдолтой холбоотой элэгний хавдар байна гэсэн шүү !!! Хүүхдүүд л хөөрхий байна
1 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.158] 2024/11/30
Хятадын хотууд утааны асуудлаа яаж шийдээд байна аа, тэр коксжсон нүүрс нь манайд тохирохгүй юм уу.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.44] 2024/11/30
Зуухыг нь хэдэн янзаар сольж үзлээ, нүүрсийг нь шахмал түлшээр солиод бүүр ч биш, харин ч эсрэгээрээ хүмүүс угаартаж үхсээр! Ер нь бол чүдэнз асаасан ч утаа гардаг, жоохон цаас шатаахад л зөндөө утаа гардаг! УБ-ын энэ их хортой утаатай болсон хамгийн гол хүчин зүйл шалтгаан бол утаатай, утаагүй түлшиндээ биш, ард иргэд бид өөрсдөө маш олон жил хулгайч авлигчин, луйварчдыг сонгууль болгоноор сонгож, толгой дээрээ тахиж ирсний л хор уршиг юмаа! Одоо яая гэхэв дээ? Энэ зуны сонгуулиар бас л хулгайчуудыг сонгосон! Өөрсдөө хулгайчдаар удирдуулж, утаа угаараасаа салмааргүй байна гээд байгаа ч юм шиг?
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.97] 2024/11/30
Одоо түлээ түлш ярихаа болио! Гэр хорооллын дэд бүтцээ сайжруулах арга бодож ол.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.194] 2024/11/30
Muu lalruud tsag chin udahgui irnee
1 | 0 Хариулах
Зочин [172.58.165.124] 2024/11/30
Shahmal tvlsh agaariin bohirdol buuruulsan gee l chaachlaa. Sohor bugs doloogch
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.161] 2024/11/29
21 онд Хүрэлсүх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөгүй бсн бол сайжруулсан гэх нүүрсний хог түлж хэдэн мянгаараа хордож хэдэн зуугаараа үхэхгүй л байлаа мөн үйлдвэр түлш нэрээр тэрбум гаруй доллар(цахилгаан станц барих мөнгө) гарын салаагаар асгаж цутгаж идэж дууссан .......
6 | 0 Хариулах
Зочин [150.69.52.212] 2024/11/29
ХҮРЭЛСҮХ-ийн бизнес мөддөө энэ хотыг орхихгүй нь. Хэдэн хүний амиар хэтэвч, нэр нүүрээ бодох гэж байгаа юм бол доо.
3 | 0 Хариулах
Зо [202.126.90.167] 2024/11/29
Хордуулж алах үргэлжлэнэ гээд байх юм даа сдачин
4 | 0 Хариулах
Зочин [202.179.18.180] 2024/11/29
8 жил !
6 | 0 Хариулах
Зочин [66.181.160.7] 2024/11/29
хүүрэнсүгийн хорт түлшинд 6 их наядыг МАНин хулгайчууд хулгайлж 5000 хүнийг угаартуулчаад одоо нэг их ухаантан болж ульцгааж гэнэ. МАН новшнуудыг бүгдийг шороон дор булах ёстой.
16 | 0 Хариулах
Зочин [172.58.165.124] 2024/11/30
Hvvk vheh yaltai genoced vildegch
3 | 0 Хариулах