Г.Мөнхбаатар: Ирэх жил газар зохион байгуулалтын чиглэлээр 652 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/НИТХ/-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Энэ үеэр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба Г.Мөнхбаатар Нийслэлийн 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон 2025 оны төлөвлөгөөний төслийг танилцууллаа.
Нийслэлийн 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт өнгөрсөн сарын 22-ны байдлаар 91.3 хувьтай хэрэгжиж байгаа юм байна.
- Газрын менежментийн хэрэгжүүлэх талаар 76 ажил 92.2 хувьтай
- Газар зохион байгуулалтын чиглэлээр 716 ажил 86.7 хувьтай
- Газрыг нөхөн олговор олгох, байршил хэмжээ бүлэгт 139 ажил 85.6 хувьтай байгаа юм байна.
- Газрын төлбөрийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээ газрын кадастрын нэгдсэн системд 2024 оны байдлаар газрын төлбөр ₮72.7 тэрбумын нэхэмжлэл үүсгэн ажиллажээ.
Нийслэлийн 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө төсөл
Ирэх жил газар зохион байгуулалтын чиглэлээр 652 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
- Газрын менежментийн хэрэгжүүлэх- 73
- Газар зохион байгуулалт- 312
- Нөхөн олговор олгох, байршил хэмжээ- 143
- Газрын төлбөр- ₮81.5 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
