Уншиж байна ...

Цаг агаарын анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг хэрхэн ойлгох вэ?

М.Батчимэг, ikon.mn
25 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Цаг агаарын анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг хэрхэн ойлгох талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас дараах мэдээллийг гаргажээ. 

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр тутмын, анхааруулах, сэрэмжлүүлэх урьдчилан сэргийлэх мэдээ гэж ангилна. 

Анхааруулах мэдээ- Шар өнгө 

Урьдчилсан мэдээнд цаг агаарын байдал эрс өөрчлөгдөх боловч хүч, үргэлжлэх хугацаа, хамрах газар нутаг нь аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй, эсвэл 2-3 хоногийн дараа цаг агаар эрс өөрчлөгдөж цаашид аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй гэж үзсэн тохиолдолд эдийн засгийн чухам ямар салбар илүү нөлөөлөхөөс нь хамааруулан МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД, ТЭЭВЭРЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД гэсэн гарчигтай мэдээлнэ. 

Сэрэмжлүүлэх мэдээ- Улбар шар өнгө 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугар хавсралтаар баталсан гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй боловч бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, ард иргэдийн хэвийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хүндрүүлэх, цаашид гамшигт хүргэж болзошгүй ус цаг уурын элемент, үзэгдлийг цаг агаарын аюулт үзэгдэл гэнэ. 

Цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед аюултай үзэгдлийн мэдээллийг "ДОХИО! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ гэсэн гарчигтайгаар олон нийтэд мэдээлнэ. 

Урьдчилан сэргийлэх мэдээ- Улаан өнгө 

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан эрч хүч, үргэлжлэх хугацаа, хамрах газар нутаг, тохиолдох цаг улирлын хувьд улс нийгэм, хүн амд ихээхэн хохирол учруулах хэмжээнд хүрсэн ус цаг уурын элемент, үзэгдлийг цаг агаарын нэн аюултай буюу гамшигт үзэгдэл гэнэ. 

Цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед гамшигт үзэгдлийн мэдээллийг ХАРАНГА!!! ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ гэсэн гарчигтай дуутай дохиогоор олон нийтэд мэдээлнэ. 


Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт 
Үзэгдлийн нэр, ангилал Аюултай үзэгдэл Үргэлжлэх хугацаа Гамшигт үзэгдэл Үргэлжлэх хугацаа
1 Хүчтэй салхи Салхины дундаж хурд 18 м/с, түүнээс их (өрөвхийлэлт 24 м/с  түүнээс их) Хугацаа хамаарахгүй Салхины дундаж хурд ойт хээр, уулархаг нутагт 24 м/с, тал хээр, говь цөлийн бүсэд 28 м/с, түүнээс их (Өрөвхийлэлтийн хурд 34 м/с болон түүнээс их) Хугацаа хамаарахгүй
 2 Цасан шуурга Салхины дундаж хурд 10 м/с болон түүнээс их үед цасан шуурга шуурч алсын бараа 2000 м-ээс бага болох 3 цаг, түүнээс дээш Салхины дундаж хурд 16 м/с (өрөвхийлэлт 20 м/с болон түүнээс их, алсын бараа 2000   м-ээс бага болох 6 цаг,   түүнээс дээш
 3 Шороон шуурга Алсын барааны харагдац 1000 метр болон түүнээс бага болох 3 цаг, түүнээс дээш
4 Бороо 30 мм болон түүнээс их 12 цаг, түүнээс доош 50 мм болон түүнээс их 12 цаг, түүнээс доош
5 Цас, нойтон цас
(X-III сар)
5 мм болон түүнээс их 12 цаг,  түүнээс доош 10 мм болон түүнээс их 12 цаг, түүнээс доош
6 Аадар бороо 30 мм болон түүнээс их 3 цаг, түүнээс доош 30 мм болон түүнээс их 1 цаг, түүнээс доош
7 Мөндөр Голч нь 10 мм хүртэл Хугацаа хамаарахгүй Голч нь 10 мм болон түүнээс их Хугацаа хамаарахгүй
8 Хүйтэн бороо (Мал ноослосон үеэр) Агаарын температур 110С ба түүнээс бага, салхины хурд 6 м/с болон түүнээс их 12 цаг, түүнээс дээш Агаарын температур 80С болон түүнээс бага, салхины хурд 6м/с болон түүнээс их үед 5 мм-ээс их бороо үргэлжлэн орох 12 цаг, түүнээс дээш
9 Усны үер Гол, мөрний ус үерийн түвшинд хүрэх Хугацаа хамаарахгүй Гол, мөрний ус эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэх Хугацаа хамаарахгүй
10 Цочир хүйтрэлт (Таримлын ургалтын хугацаанд) Хөрсний гадаргын температур 00С болон түүнээс бага Хугацаа хамаарахгүй Хөрсний гадаргын температур –50С болон түүнээс бага Хугацаа хамаарахгүй
11 Уруйн үер Хүчтэй аадар борооны ус гуу жалга, хэвгий даган шавар, шороо, чулуутай холилдож хуйлран урсах Хугацаа хамаарахгүй
12 Догшин хуй
(Хар салхи)
Хүчирхэг хөгжсөн борооны бөөн (Cb) үүлний дороос унжих үүлэн багана, түүнээс газар шүргэх юүлүүр хэлбэрийн хуй, замд тааралдсан бүхнийг сорон авах, эвдэн сүйтгэх, хохирол учруулах үзэгдэл.
Юүлүүрийн амсар нь хэдэн арваас хэдэн зуун метр хүрч, хэдэн арван минутаас хэдэн цаг үргэлжилнэ. Хэдэн арван километр зурвасаар сүйтгэл учруулдаг
Хугацаа хамаарахгүй
13 Аянга буух Дулааны буриглалтын үүл босоо чиглэлд хөгжин хөгжлийн дээд шатанд хүрч, тодорхой нөхцөлд цахилгаан цэнэг хуримтлагдаж, үүл газрын хооронд ниргэлт явагдах үзэгдэл Хугацаа хамаарахгүй