Уншиж байна ...

ХБНГУ-ын Берлин хотноо "Дэлхийд тархсан өв цуврал, Чингис Хаан Үзэсгэлэн" нээлтээ хийлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 59 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан үзэсгэлэн 2024 онд Франц улсын Нант хотноо нээгдэж, Европын шилдэг үзэсгэлэнгээр шалгарсан.

Тэгвэл тус музейн зүгээс "Дэлхийд тархсан Монгол өв цуврал"-ын Герман дахь Монголын өв соёлын дурсгалууд бүтээл Берлин хотноо албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Чингис Хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Германд суугаа Монголын Элчин сайд Б.Мандахбилэг, Хумбольтд форумын захирал К.Кох болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Үзэсгэлэнд Берлиний угсаатны музей дахь Монголын өв соёлын дурсгалууд, Улсын номын сан дахь Турфаны цуглуулга, Хошуу нутгийн газрын зургууд, Рашид Ад Дины Ил хаант үеийн Дьезийн зэрэг цуглуулгууд багтсан аж.

Герман дахь өв соёлын хоёр дахь ном нь 2025 онд төлөвлөгдөж байна. Энэ талаар академич С.Чулуун "Герман дахь Монгол өв бүтээлд орсон дурсгалууд дахин давтагдахгүй бөгөөд өөрийн гэсэн агуулгатай цуглуулга" гэдгийг онцлон тэмдэглэв.

Өмнөх 11 боть номыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр нийтлүүлсэн юм. Уг ботийг цувралаар олонд танилцуулахаар төлөвлөсөн. Ирэх онд Чехийн өв нэрээр хэвлэгдэх юм.

зураг
 

 

Эх сурвалж: Чингис Хаан Үндэсний музей