Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг дүүргүүдэд хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг хуваарилж, давс, бодисын нөөцлөлт бэлэн байдлыг хангах чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулсан талаар танилцууллаа.
Тэрбээр “Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 39 байгууллагаас 31 байгууллагад хяналт шалгалт хийсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэг давс, бодисын нөөцөд анхаарах шаардлагатай.
Мөн давс, бодисыг зөв хадгалж буй эсэхийг шалгахад дээр дурдсан 31 байгууллагын найм нь давс, бодисыг газраас хөндийрүүлж хадгалаагүй байсан” гэдгийг хэлж байв.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 5,320 тонн давс, 5,746 тонн бодисын нөөцтэй байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!