Уншиж байна ...

Олон улсын оюутны мэс заслын олимпиадад оролцсон Монголын баг гуравдугаар байр эзлэв

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Олон улсын оюутны мэс заслын олимпиад" арваннэгдүгээр сарын 21, 22-нд Казахстан улсын Астана хотод болж өндөрлөлөө.

Тус олимпиад нь Казахстан улсын Астана анагаах ухааны их сургуулийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан. 

Олимпиадад хоёр хоногийн турш таван улсын 13 баг, 400 гаруй оюутан мэс заслын 11 төрлөөр 15 даалгаврыг гүйцэтгэж өрсөлдсөн байна.

Манай улсыг төлөөлөн оролцсон баг: 

  1. Пластик мэс заслын төрөлд II байр
  2. Хэвлийн хөндийн мэс заслын төрөлд II байр,
  3. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төрөлд II байр
  4. Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын төрөлд II байр
  5. Гэмтлийн мэс заслын төрөлд 1 үе шат III байр
  6. Гэмтлийн мэс заслын төрөлд 2 үе шат III байр
  7. Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын төрөлд III байр эзэлснээр Монгол улсын оюутнууд нийлбэр оноогоор багаараа III байранд шалгарчээ. 

Монгол улсаас “Ач" АУИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, ГССҮТ-ийн ЭШСА-ны дарга, зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Баатаржав, Рафаэл Интернэйшнл ТББ-н төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, мэс заслын эмч Т. Хайбар нарын удирдлага дор “Ач” АУИС-ийн оюутан Б.Болоржин, Л.Долгормаа, Л.Хулан, Э.Мөнгөнцоож, Г.Билгүүн, С.Юмжирдулам, М.Батцэнгэл, Б.Энхзаяа, Б.Төгөлдөр, АШУҮИС-ийн оюутан Д.Бямбазаяа нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцов. 

зураг