Уншиж байна ...

ФОТО: "Ши Жиньпин: Төр улсыг засах тухай", "Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр" номын нээлтийн онцлох агшнууд

Б.Бадамгарав, IKon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, Иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ой тохиож байна. 

Түүхэн энэхүү цаг хугацаанд "Ши Жиньпин: Төр улсыг засах тухай", "Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр" номууд монгол хэлнээ орчуулагдан гарснаар хоёр орны соёлын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа Хятадын Гадаад хэлний хэвлэлийн газрын захирал Хү Кайминь хэлсэн үгэндээ онцолж байв. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дээрх хоёр бүтээлийн нээлт өнөөдөр Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд болсон юм. Арга хэмжээнд Монгол дахь олон улсын байгууллагуудын төлөөлөгч, Элчин сайдууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, судлаач нар уригдан оролцлоо. 

БНХАУ-ын Гадаад хэлний хэвлэлийн газрын захирал Хү Кайминь ""Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" ном нь шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг тайлбарласан, онолын өндөр түвшинд үнэлэгдсэн бүтээл юм. Энэхүү II боть нь өмнөх ботитойгоо салшгүй уялдаа холбоотой бөгөөд хөгжлийн нөхцөл байдал, үндсэн агуулгыг системтэй тайлбарлаж, Хятадын орчин үеийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн танин мэдэхүйд ихээхэн үнэ цэнтэй сурвалж болж байна.

Мөн "Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгийн түүвэр" нь ядуурлаас ангижруулах Хятадын туршлагыг тодорхой өгүүлсэн чухал бүтээл.

Монгол Улсад ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэх, Хятадын туршлагаас суралцах, судлах, хэрэгжүүлэхэд өнөөдрийн хоёр бүтээл үнэтэй гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна. 

"Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" ном нь 42 хэлээр хэвлэгдсэн. "Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр" нь англи, орос, франц, испани, араб хэлээр орчуулагдсан бөгөөд монголоор орчуулсан нь НҮБ-ын албан ёсны хэлнээс өөр хэлээр орчуулагдсан анхны тохиолдол болж байгаа" гэлээ.

"Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" номыг зургаан орчуулагч монгол хэлнээ хөрвүүлсэн бол "Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр"-ийг доктор Х.Баатархүү орчуулжээ. 

Х.Булгантуяа: Эдгээр ном нь Хятад улсын сайн туршлагыг дэлхийн нийтэд танилцуулж буйгаараа чухал

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Хятад улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 800 орчим сая иргэнээ ядуурлаас ангижруулснаар дэлхийн ядуурлыг бууруулах үйл явцад томоохон хувь нэмэр оруулаад байна

"Ши Жиньпин: Төр улсыг засах тухай", "Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр" ном нь дээрх амжилтад хүрсэн Хятад улсын сайн туршлагыг дэлхийн нийтэд танилцуулж буйгаараа чухал юм. Өнгөрснөө сайтар эргэцүүлж, өөрийгөө бусадтай харьцуулж, ирээдүйгээ тод харж байж, бид хаанаас ирсэн, хаашаа явж байгаа зэрэг олон асуултад хариулт олж чадна гэж Ши Жиньпин дарга өгүүлсэн нь бий.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн эдгээр бүтээлээрээ дамжуулан гурван чухал үзэл санааг дэлхийн дахинаа түгээж буй гэж үзэж байна.

  1. Улс орон бүр өөрийн онцлог, давуу тал, боломжид тулгуурлан өөрт тохирсон хөгжлийн замаар замнах ёстой. Тиймээс ч дэлхийн улс орнууд хөгжлийн замаа сонгож, ялгаатай соёл иргэншлээ харилцан хүндэтгэх хэрэгтэй.
  2. Тогтуун ус удаан байвал бохирддогийн адилаар өөрчлөлт шинэчлэлтийг тууштай хэрэгжүүлэх нь хөгжиж дэвших чухал үйл хэрэг юм. 
  3. Улс орнууд хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх, хүн амынхаа амьдралыг сайжруулж байх нь засаглалын амин сүнс хэмээн онцолсон. 

Эдүгээ "Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" номын IV боть хэвлэгдэн гараад буй бөгөөд англи, орос, франц, итали, монгол хэлээр хөрвүүлэгдэн дэлхийн 170 гаруй улс, бүс нутагт уншигчдын хүртээл болж байна. Уг ном Хятадын хөгжлийн амжилт, хөдөлгөгч хүч, хэтийн төлөвийн талаар ойлгох цонх, мэдээллийн сүлжээний гүүр болж буйд баяртай байна" гэв.

"Монгол найзууд маань энэ номын өгүүлсэн санаа, үзэл баримтлалд санаа бодол нэгдэж, урам зориг авсан тухайгаа ярьдаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань "Монгол Улсад томилогдон ирээд жил гаруй болж байна. Энэ хугацаанд монгол нөхдийн маань хамгийн их дурсан ярьдаг хоёр зүйл бий.

Эхнийх нь 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үг.

Нөгөөх нь "Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" ном билээ. Монгол найзууд маань энэ номын өгүүлсэн санаа, үзэл баримтлалд санаа бодол нэгдэж, урам зориг авсан тухайгаа ярьдаг. Энэ нь Хятад, Монгол хоёр улс зөвхөн газар зүйн хувьд ойрхон төдийгүй үзэл баримтлал, хөгжил дэвшлийн хандлагаараа ч нягт холбоотой гэдгийг харуулж байна. 

Таван жилийн дараа "Ши Жиньпин: Төр улсыг засах тухай II", "Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр" номуудын гэрэл монгол уншигчдад хүрч байгаад бахархалтай байна. 

Монгол Улс гурван намыг нэгтгэсэн Засгийн газар, Улсын Их Хурлыг түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, "Хурдтай хөгжлийг шийдэх зориг", "Шинэ хоршоо", бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг олон шинэ санаачилга гарган хэрэгжүүлж байна. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, хүний нөөц зэрэг гурван шилжилт хийх зорилтыг тавьж, чанартай хөгжил, бүс нутгийн ялгааг багасгах, амьдралын чанарыг сайжруулахад анхаарлаа хандуулж байна.

Шинэ Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 том төслийн дийлэнхэд Хятад улс оролцож байгаа бөгөөд энэ нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй болохыг харуулж байна. Энэ бүхэн нь Хятад, Монгол хоёр улс хөгжлийн үзэл баримтлал, хувь заяаны нягт холбоотойг дахин баталж байна" гэв.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг