Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх зохицуулалтад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд “Үйлдвэрийн хаягдал устай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бий болгох чиг үүрэг бүхий нэгж” байгуулах шаардлага тулгарчээ.
Иймд “Үйлдвэрийн хаягдал усны урьдчилан цэвэрлэх байгууламжийг хариуцах нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцэд байгуулж цаашид энэ чиглэлд Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран ажиллах хүсэлтэй байгааг нийслэлийн зүгээс илэрхийлсэн байна.
Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Байгаль орчны менежмент ба уур амьсгалын өөрчлөлтийн групп, Глобал байгаль орчны газар, Зээлийн төслийн техникийн хяналтын албаны ахлах инженер Вада Шиничи цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!