МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
(МОНГОЛЫН МСС)
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Дуусах цаг, огноо: 2024 оны 12 дугаар сарын 03-ны 17.30 цаг
УСНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
Монголын МСС нь Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн мэргэжилтний албан тушаалд нээлттэй ажлын байр зарласан бөгөөд энэхүү ажлын байр нь уг төслийн бусад мэргэжилтэнтэй нягт хамтран ажиллах замаар ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд усны салбарын бодлого, зохицуулалт, институцийн шинэчлэлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх, уялдаа холбоог хангах, дүгнэж хаахад Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захиралд дэмжлэг үзүүлнэ.
Үндсэн ажил үүрэг:
- Ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд усны салбарын холбогдох байгууллагуудад чиглэсэн бодлого, зохицуулалт, институцийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай, салбар хоорондын, өргөн хүрээтэй техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох.
- Ус ашиглалтын байгууллагын санхүү, үйл ажиллагааг сайжруулах, чадавх бэхжүүлэх, ус ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэрийн бохирдлыг урьдчилан цэвэрлэх, хяналт тавих, усны нөөцийн үнэ цэнэ, усны үйлчилгээний өртгийн талаарх олон нийтийн ойлголт, дадал хандлагыг өөрчлөх зэрэг асуудлаар бусад төслийн багийн гишүүдтэй нягт уялдаатай ажиллаж, тогтвортой байдлын нэн чухал санаачилгуудыг хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох боломжоор хангах.
- Төслийн төлөвлөлт, хэрэгжилт, хаалтыг дэмжих бүхий л үйл явцыг дэмжин ажиллана. Ялангуяа төслийн хаалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн дүн шинжилгээг хийж, тайлан боловсруулахад төслийн захирал болон багт дэмжлэг үзүүлэх.
- Төслийн явц, ахиц дэвшлийг хянах, зөвлөх болон гэрээт зөвлөх болон байгууллагуудаас хүлээлгэн өгсөн ажлын үр дүнг хянах, хүлээн авах, болзошгүй асуудал, эрсдэлүүдийг тодорхойлж, саармагжуулахад төслийн захиралд дэмжлэг үзүүлэх замаар төслийн үр дүнтэй удирдлагыг хангах.
- Зөвлөх, гэрээлэгчид, хэрэгжүүлэгч байгууллагууд болон бусад оролцогч талуудтай нягт уялдаа холбоотой ажиллах.
- Төсөв хянах, гэрээ удирдах, Монголын МСС-ийн дүрэм журамд нийцүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар худалдан авах ажиллагааны багтай хамтран ажиллахад төслийн захиралд дэмжлэг үзүүлэх.
- Хувийн хэвшил, донор байгууллагуудтай хамтран ажиллах стратегийг боловсруулан хэрэгжүүлж Компакт гэрээгээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн цар хүрээ, ашиг тусыг өргөжүүлэхэд төслийн захиралд дэмжлэг үзүүлэх.
Мэргэжлийн шалгуур:
Боловсрол:
- Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ, усны нөөц, хүрээлэн буй орчны менежмент, инженерчлэл болон нийтийн/төрийн бодлоготой холбогдох чиглэлээр магистр зэрэгтэй байх.
Ажлын туршлага:
- Дотоодын болон олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд таван (5) жилээс багагүй хугацаанд ажилласан туршлагатай байх.
- Төслийн нарийвчилсан төлөвлөлт, хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, гэрээний удирдлага, эрсдэлийн удирдлага, мониторинг, үнэлгээ болон төслийн хаалт зэрэг холбогдох ажлын туршлага, ур чадвартай байх.
- Усны үйлчилгээний үнэ цэнэ, бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах дэд үйл ажиллагааны хэрэгжилтийг дэмжихэд шаардлагатай хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээг ашиглан олон нийттэй харилцах ажлын туршлага, ур чадвартай байх.
- Ус хангамж, ашиглалт, үйлчилгээ болон ус-нийтийн аж ахуйн бодлого, хууль тогтоомжийг сайжруулах чиглэлийн үйл ажиллагаа, ус ашиглалтын байгууллагын менежмент, үйл ажиллагаа төслүүдэд ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- Төслийн өргөн хүрээний оролцогч талуудтай үр дүнтэй харилцаж байсан туршлага, ур чадвартай байх, тухайлбал, төрийн, иргэний нийгмийн, олон улсын байгууллагатай ажиллаж байсан туршлагатай байх.
Хэлний мэдлэг
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш) байх.
- Албан бичиг, харилцаа, төсөл/тендерийн баримт бичиг зэргийг англи, монгол хэл дээр боловсруулах, хянах чадвартай байна. Үүнд: санамж бичиг, албан бичиг, тайлан, дүн шинжилгээ, ажлын даалгавар, техникийн шаардлага/тодорхойлолт, гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг хамаарна
Ажлын байранд хамаарах үндсэн ур чадвар:
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах, хэрэгжүүлэх.
- Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
- Microsoft Office болон ажлын байр тус бүрд хамаарах мэргэжлийн программ хангамжийг сайтар эзэмшсэн.
- Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!