Тэнгэр даатгал нь 2023 онд даатгалын салбарын цэвэр ашгийн 56 хувийг дангаараа бүрдүүлж буй хамгийн өгөөж өндөртэй даатгалын компани юм.
Үүний зэрэгцээ бид гэрээний дагуух нөхөн төлбөрийг 100 хувь олгож, нөхөн төлбөр олголтоороо салбартаа тэргүүлж байна.
Даатгалын компанийн голлох үзүүлэлтийн нэг бол хөрөнгө оруулалтын орлого. Бид хөрөнгө оруулалтын орлого, нийт мөнгөн хөрөнгийн хэмжээгээрээ салбартаа хоёрт жагсаж байгаа бөгөөд ямар нэгэн өр, зээлгүй нь санхүүгийн өндөр чадавх болон найдвартай байдлыг илтгэж буй.
Сүүлийн 10 жилийн турш Тэнгэр даатгал нь Олон улсын тэгүүлэх аудитын байгууллагууд болох Ernst Young, Deloitte, Nexia компаниудаар санхүүгийн аудит тогтмол хийлгэж байгаа Монголын цорын ганц даатгалын компани юм. Мөн бид олон улсын стандартын дагуу цогц үйлчилгээ тасралтгүй үзүүлж дэлхийн алдарт BHSI компанийн Монгол дахь цорын ганц хамтрагч болсон гэдгээрээ онцлог.
Тун удахгүй Монгол Улсын даатгалын багц хууль шинэчлэгдэж, даатгалын салбар хөгжлийн дараагийн шатандаа шилжих гэж байна.
Энэ өсөлт цаашид ч тогтвортой үргэлжлэх төлөвтэй байна. Бид танд Даатгалын Ирээдүйн өсөлтийг хамтдаа хүртэх боломжийг олгон Хувьцаагаа санал болгож байна.
Даатгалын салбарын хамгийн ашигтай компанийн хувьцаа эзэмшигч болохыг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авч, захиалгаа өгөөрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!