Уншиж байна ...
Зураг
Зураг

Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 11 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:19 2024/11/21

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/v_llMyhD-_/

Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулснаар хуулийн төслийн эцэслэн батлах эсэх санал хураалт хийв.

Хуралдаанд оролцсон нийт гишүүний 74.5 хувь нь дэмжсэнээр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

11:02 2024/11/21

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд бид тухай хуулийн төслийг хэн гэдэг улс төрч, аль нам өргөн барьснаас шалтгаалж улс төрийн гацаа тээг хийж ирсэн.

Мөн гишүүд маань олон нийтэд таалагдах гэсэн хувь улс төрчийн популизмаа болох хэрэгтэй байна. Бусад бүх төслүүдийг урагшлуулахад анхааръя.

Цөмийн энергийн тухай хууль бол үндсэндээ Монголыг дэлхийн зах зээлд ураны баяжмалын тоглогч болгох, дараагийн орлогын эх үүсвэртэй болох, бусад улсуудтай улс төрийн харилцаа үүсгэх боломжийг бидэнд олгож байгаа.

Ураны баяжмал дээр хамгийн чухал зүйл нь хог хаягдал юм билээ. Хог хаягдлын менежмент дээрээ ямар зорилт тавьсан байгаа вэ. Иргэдийн хамгийн гол анхаарч байгаа асуудал ураны хаягдал. Гэтэл үнэндээ Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү.

Ажлын хэсгийн гишүүн, шинжээч Н.Тэгшбаяр: Хог хаягдлын асуудлын тухайд Олон улсын атомын энергийн агентлагийн болон Монголын цацрагийн аюулгүйн норм зэрэг холбогдох  дүрэм журмыг баримтална. Аюултай хог хаягдал гарахгүй. Зөвхөн байгалийн уран л гарна. Газар доор уран ямар байсан тийм л зүйл гарна.

Ажлын хэсгийн гишүүн: Ураны төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аюултай хог хаягдлын асуудал яригдаж байгаа. Манай улсын зохицуулалтаар аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 25 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Урт хугацаандаа Аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг Засгийн газрын түвшинд ярьсан. Төвлөрсөн байгууламжийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт барихад шаардлагатай 20 га газрыг улсын тусгай хэрэгцээнд олгосон байгаа.

Мон атом компанийн захирал Д.Далайжаргал: Энэ төсөл хэрэгжихэд гурван янзын хог хаягдал гарах бөгөөд гурван янзаар боловсруулна. Нэгдүгээрт, аюултай хог хаягдал гээд байгаа нь шатах тослох материал, дугуй зэрэг. Түүнийг аюултай хог хаягдлын тусгай үйлдвэр байгуулж устгана. Хоёрдугаарт, бага цацрагийн хог хаягдал гэдэг нь шар нунтгийн сав баглаа, бээлий зэрэг материал. Түүнийг булшилна. Гуравдугаарт, ердийн хог хаягдлыг шатаана. Ингэж францын талтай тохирсон.

10:32 2024/11/21

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 