ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв цэвэрлэх байгууламжийн ажил дууссан ч лаг шатаах үйлдвэр баригдаагүй" гэв

Б.Манлай
2024 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024-2028 онд нийслэлд лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд үе шаттай ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжийн ажил дууссан хэдий ч бохир дамжуулах шугам болон лаг хатаах үйлдвэр баригдаагүйн улмаас ашиглалтад орох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс лаг хатаах, шатаах үйлдвэрийг ахиж шинээр байгуулахаас өөр аргагүйд хүрээд буй.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Одоогоор манай улс лагийг талбай дээр гарган байгалиар нь хатааж, булж байгаа. Гэтэл бусад орнууд үүнийг лаг шатаах битүү зууханд шатааж, эрчим хүч, хий гаргаж аван, үлдсэнийг нь барилгын материал болгон ашигладаг. Тиймээс эхний ээлжид лаг хатаах, шатаах үйлдвэрийг барихаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тендер зарлана” гэв. 

Лаг хатаах, шатаах үйлдвэрийг барих санхүүжилтийг 241.4 тэрбум төгрөгөөр төсөвлөж, гурван жилийн хугацаанд барих юм байна. Лагийг үнэргүйжүүлэн хатааж, шатаах замаар устгаснаар агаар, хөрс, усны бохирдлыг бууруулна гэж тооцоолжээ.

БНСУ-ын "Keumkang-ThreeENC" консорциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гаргаж, Улаанбаатар хотын удирдлагуудад энэ оны гуравдугаар сард хүлээлгэн өгсөн юм. Уг ТЭЗҮ-ийг боловсруулахад БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" консерциум 210 сая воны санхүүжилт хийсэн байна. Энэ нь 700 гаруй сая төгрөгийн санхүүжилт.

зураг
 

Харин Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлахаар болжээ. Эл үйлдвэрүүд ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгүүдийг хаах юм байна.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.152] 2024/11/20
Ideh yum ni duudah geed sunkruulah arga haij medee bichuuleel, lalruud
0 | 0 Хариулах
МАН СОНГОДОГ МАЛ [202.179.27.187] 2024/11/20
Хулгайлаад
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.244] 2024/11/19
Төв цэвэрлэх байгууламж барилаа гээл бсан үр дүн нь энэ үү. Яачихсан бүтэл нь хазайсан улс бдаг бнаа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.34] 2024/11/19
ЁСТОЙ НЭГ ЛОЙЦОН ЛАЛРУУД ЮМАА
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.65] 2024/11/19
лагаар тоосго хийнэ биздээ
0 | 0 Хариулах
иргэн [66.181.184.254] 2024/11/19
Эхннэсээ л төв цэвэрлэх байгууламжаа барихдаа лаг шатаах үйлдвэртэй нь хамт цогцоор нь шийддэггүй юм уу.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.145] 2024/11/19
Төв цэвэрлэх байгууламжийн ажил дуусаагүй байгаа 2025 оны эцсээр туршилт тохируулгө хийгдэнэ. Битгий худлаа мэдээлэл бичээд бай.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.145] 2024/11/19
Битгий худлаа мэдээлэл тавиад бай. Шинэ төв цэвэрлэх байгууламж бүрэн технологиор баригдаж байгаа. Ням баатараа ирж үзээгүй байж битгий худлаа төсөл зохиогоод мөнгө идэх гээд бай.
0 | 0 Хариулах
gonchig [203.98.76.186] 2024/11/19
yu soliorood bnaa? udii olon jil yamar yumaa hiij bsan olgoi tarhinuud ve?
0 | 0 Хариулах
Зочин [202.131.234.123] 2024/11/19
Хийн үйлдвэр барих нэгэнд нь өгчөөч. Хийгээ гаргаад хийгээрээ үйлдвэрлэл явуулж ашигаа олно
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.51] 2024/11/19
дахиад 3 жил гэнэ ээ үнэхээр ажил хийж чадахгүй нь
1 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2024/11/19
Лагийг шатаахад үнснээс нь маш их үнэт металл ялган авч болдог гэсэн. Нэг сая хүнтэй хотын лагийг шатаахад үнснээс нь жилд 13 сая долларын үнэт металл, түүний дотор 2.6 сая долларын үнэтэй алт болон мөнгө ялгана гэж тооцоолсон байсан. "Sewage sludge could contain millions of dollars worth of gold" гээд гүүгэлдээд үзээрэй.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.60] 2024/11/19
Гэр хорооллын олон мянган нүхэн жорлонгийн лагийг алт болгооч мэдрэлээ
1 | 1 Хариулах
Зочин [139.5.219.130] 2024/11/19
naadah chin zajlaad amaaraa alt bolgoh yum gesen
0 | 1 Хариулах
Зочин [66.181.190.208] 2024/11/19
МАН-ын цүнхчид ёстой ажил хийдэггүй хийж ч чадахгүй бөөснүүд юмаө.
0 | 0 Хариулах
[202.9.46.60] 2024/11/19
Нүүдэлчин оркуудад суурин хот ерөөсөө зохимжгүй гэдгийг өнгөрсөн 34 жил харлаа. Буцаад нүүдэлчин амьдрал руугаа очвол таарна.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.254] 2024/11/19
Тэнэг үхэрнүүд
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.113] 2024/11/19
КК НЭГ НЬ НИЙЛЭЭД АВААД ИДЧИХСЭН
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/19
ЭНЭ УЛСАД БҮТЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА УУ. ДАМПУУ УЛС ШҮҮ. БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ НЬ БАС ЯАЧИХСАН ЮМ БЭ. ТӨРИЙН АЖИЛ НЭГ Л УРАГШГҮЙ. ИЙМ БАЙЖ МЕГА ТӨСӨЛ МЕГА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ Ч ГЭХ ШИГ.
3 | 0 Хариулах
Зочин [42.200.20.14] 2024/11/19
ХАМГИЙН ИНЭЭДТЭЙ, БҮТЭЛГҮЙ ҮЙЛ ЯВДАЛ ЯАГААД ДАНДАА МОНГОЛД ТОХИОЛДДОГ ??😂😂😂
7 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.36] 2024/11/19
ХОНХ НЬ ДУУГАРВАЛ ДАМАР НЬ ТАГ! ХОЁУЛАА ДУУГАРВАЛ ЛАМ НЬ ТАГ!
3 | 0 Хариулах