ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төв цэвэрлэхийн лагийг шатааж, эрчим хүч, барилгын материал болгох үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 300 сая воноор хийж дуусгажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Ус Сувгийн Удирдах Газар, БНСУ-ын Кымган консорциум болон Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК  гурван талт санамж бичиг байгуулсан юм.

Ингэснээр БНСУ-ын "Keumkang-ThreeENC" консорциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах ажлыг санхүүжүүлэн, боловсруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Энэ хүрээнд Лаг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг дуусгаж, Улаанбаатар хотын удирдлагуудад хүлээлгэн өглөө. Уг ТЭЗҮ-ийг боловсруулахад БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" консерциум 210 сая воны санхүүжилт хийсэн байна. Энэ нь 700 гаруй сая төгрөгийн санхүүжилт юм.

ТЭЗҮ-ийг боловсруулахдаа хатсан лагийг шатааснаар үйлдвэрийнхээ эрчим хүчийг шийдээд зогсохгүй ойролцоох барилга байгууламжуудыг эрчим хүчээр хангах, мөн шатаасны дараа гарах үнсийг цементтэй хольсноор барилгын сайн чанарын материал хийх боломжтойг тооцжээ.

Тодруулбал хоногт 2,500 тонн бохир ус хүлээн авч цэвэрлэж, 200 тонн лагийг усгүйжүүлэн хатааж шатаахад 75 хувийн чийгшилтэй лаг буюу үнс бий болох юм байна.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.210] 2024/3/21
Монголчууд хэзээ ч баасаа шатааж байгаагүй юм үүү. Тэнгэр лус хилэгнэнэ шүү.
0 | 0 Хариулах
Temuujin [202.126.88.82] 2024/3/20
Хийх юм нь олдохоо болиод баасаараа л тоглож суудаг гэдэн даргатай боллоо. Дараа нь тэр блокоо баасан блок гээд зарах уу. Хахаха
1 | 4 Хариулах
чингис [202.131.238.26] 2024/3/20
эргүү ац, цавиа маажаад дуугай л суужий
2 | 0 Хариулах
Зочин [107.122.177.38] 2024/3/20
Уг нь улс төржүүлэхгүй,цавчаа ёндоо хахууль авилгалжуулахгүй бол маш сайхан төсөл байна….
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.39] 2024/3/20
Lalriin MAH ene tusliig hezee heregjuulehgui l dee
5 | 2 Хариулах
МАН ӨВГӨН [45.117.35.33] 2024/3/20
Бүр нэг итгэхээ байчихсан. Жаахан хийморьтой бай
0 | 1 Хариулах
Зочин [107.122.177.38] 2024/3/20
1990 оноос хойш ихэнх хугацаанд МАХН-МАН ноёллоо тэгээд хэн баяжив ?
2 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.191.61] 2024/3/20
Хурдал хурдал. Юун ч удаан юм. Ардчилсан намын балгийг үүрч 20 жил хөгжлөөс хоцрох гэж. МАН л Монголыг аварна. МАН аа л дэмжээрэй хүүхдүүд минь
1 | 6 Хариулах
Зочин [107.122.177.38] 2024/3/20
МАН гуай өнгөрсөн 8 жилд юу хийв….
2 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [45.117.35.33] 2024/3/20
Нүдэн дээр чинь бүх зүйл цэгцрээд байна хүү минь. Хэрүүл хийхээ урьтал болголгүй нээрээ энэ чинь юу билээ гэж бод! Толгойгоо ажлуулах хэрэгтэй залуу хүмүүс
0 | 3 Хариулах
Зочин [107.122.177.38] 2024/3/20
Ха ха ха….ноосоо тушаачихлаа,авгайгаасаа салчихлаа,намаасаа гарчихлаа…юм юм ч цэгцэрч л байна даа гэдэг шиг үү ?
1 | 0
Зочин [66.181.160.64] 2024/3/20
одоо дахиал МАНин дарга хахууль мөнгө нэхээд зогсоонодоо.
6 | 1 Хариулах
Зочин [210.217.57.227] 2024/3/20
Дарга өрөөндөө дуудаж байгаал мөнгө нэхдиймдаа
4 | 0 Хариулах