Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж бүх шишүүдийн хурлыг ирэх сарын 12-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Хурлаар “Парис 2024” Олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын тайлан, дүрмийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Мөн өнөөдрийн хурлаар “Харбин 2025” Азийн өвлийн наадамд оролцох баг тамирчдын зохион байгуулалт, хувцасны тухай санал солилцсон бөгөөд оны шилдгүүдээ шалгаруулах “Бөртэ Чоно 2024” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг ирэх сарын 19-ний өдөр зохиохоор шийдвэрлэв.
Эх сурвалж: МҮОХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!