Сүүлийн үед химийн найрлагатай гоо сайхны хэрэглээнээс татгалзаж цэвэр байгалийн гаралтай органик гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсдэг хүмүүсийн тоо дэлхий дахинд болон Монголд хурдацтай өсөж байна.
Орчин үеийн хэрэглэгчид илүү байгальд ээлтэй, эх дэлхийдээ хайртай, ногоон үзэл санаатай болж байгаа бөгөөд үүнийгээ өөрийн хэрэглэж байгаа хоол хүнснээс эхлээд гоо сайхны бүтээгдэхүүн, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлсдээ энэ үзэл санааг шингээсэн брэндүүдийг сонгохыг эрмэлздэг болжээ.
HABA брэндийн үүсэл нь арьс арчилгааны шинэ чиг хандлагыг нэвтрүүлж, Японы зах зээлд "Гоо сайхан, Эрүүл мэндийг дэмжих" гэсэн нэрийн дор нэмэлт бодисгүй бүтээгдэхүүнийг санал болгох зорилгоор эхэлсэн байдаг. 1983 онд үүсгэн байгуулагдсан энэ брэндийн анхдагч санаа нь үүсгэн байгуулагч болон түүний багийн хүмүүст арьсны мэдрэг байдлыг судалж, мэдрэмтгий арьстай хүмүүст зориулагдсан найрлагыг бий болгох гэсэн хүслээс үүдэлтэй юм. Тэдний эрэл хайгуул, туршилтын үр дүнд HABA брэндийн бүтээгдэхүүнүүд хүнд мэдрэмж төрүүлэхгүй, химийн бодис, үнэртүүлэгчгүй орцтой байхаар хөгжиж ирсэн юм.
Япон хүнсний болон гоо сайхны салбар дахь туршлагадаа үндэслэн HABA брэндийн хамгийн алдартай бүтээгдэхүүн болох “Сквалан” эссенц тосыг хөгжүүлж, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн ба энэхүү тос нь арьсыг булбарай зөөлөн, чийглэг байлгах үүрэгтэй бөгөөд арьсны хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчлэлтэй гэдгээрээ Япондоо төдийгүй олон улсад танигдаад байна.
Нээлтийн үеэр Haba брэндийн Япон төлөөлөгч KOUJIMA NOBUMOTO-той ийнхүү ярилцав.
- Монголын зах зээлд анх удаа нэвтэрч байгаа талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ? Яагаад Монголыг сонгох болов?
- Өнгөрсөн хугацаанд миний хувьд HABA брэндээс өөр ажлаар Монголд олон удаа ирж байсан. Монголын ард түмэн гоо сайхны бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр байдгийг би монголчуудтай бодитоор харилцах бүрдээ харж, сонсож байсан. Монгол эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүний талаар өндөр мэдлэгтэй бөгөөд арьс арчилгааны бүтээгдэхүүний хэрэгцээ нь улам бүр нэмэгдэх төлөвтэй гэж би харсан.
Тиймээс, Монголын гоо сайхны салбарт тэргүүлэгч, ялангуяа Япон гоо сайхны бүтээгдэхүүнийг амжилттай борлуулж байгаа MILD COSMETICS (Амуулай ХХК) компанитай хамтран HABA-ийн бүтээгдэхүүнийг Монголд танилцуулах боломж гарч ирсэнд маш их баяртай байна.
- HABA брэндийн үндсэн философи юу вэ? Яагаад зөвхөн байгалийн орц найрлагыг чухалчилдаг вэ?
- HABA компанийн нэрийн гарал үүсэл нь “Health Aid Beauty Aid” гэсэн дөрвөн үгийн эхний үсгээс авсан. Энэхүү нэрэнд компанийн үндсэн зорилго болох “Гоо сайхан, эрүүл мэндийг дэмжих” гэсэн үзэл бодлыг шингээсэн юм. HABA брэндийн хувьд арьс нь байгалиасаа эрүүл, сайхан болох чадвартай гэдэгт итгэдэг. Тийм учраас арьсанд шаардлагатай найрлагыг өгч, арьсны байгалийн хүчийг дэмжих нь чухал гэж үздэг. Арьсанд ээлтэй найрлагыг судалсны үр дүнд бид байгалийн гаралтай орц найрлагыг сонгон авсан.
- HABA брэндийн хамгийн алдартай бүтээгдэхүүн аль нь вэ, мөн Монгол хэрэглэгчдэд онцолж зөвлөх бүтээгдэхүүн байгаа юу?
- 1983 онд үүсгэн байгуулагдсан HABA компанийн хамгийн анхны бүтээгдэхүүн болох 100% байгалийн гаралтай Сквалан эссенц тос нь 99.9% хамгийн өндөр чанартай эссенц тос юм. Энэхүү бүтээгдэхүүн нь HABA-ийн хамгийн алдартай, урт хугацааны борлуулалттай бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн манай бүтээгдэхүүнийг Японд төдийгүй гадаадад олон хэрэглэгчид олон жилийн турш хэрэглэсээр байна. Японд бол HABA гэж хэлэхээр хүмүүс шууд л скваланыг төсөөлдөг.
Сквалан нь бид бүхний арьсанд агуулагддаг найрлага юм. Хүний арьсны тос нь хөлс болон устай нийлж, арьсны гадаргуу дээр чийгийн бүрхүүл үүсгэдэг. Ингэснээр арьсны хуурайшилт болон нарны хэт ягаан туяанаас хамгаалж, чийгийг хадгалдаг. Мөн хүний биен дэх сквалан нь нас ахих тусам буурч арьсны чийгшлээ алдаж хөгшрөлт явагддаг тул та бүхний арьсанд хамгийн тохирох гоо сайхны бүтээгдэхүүн нь сквалан эссенц тос юм.
Мөн Монгол Улсын хуурай агаар, хүчтэй нарны туяа, агаарын бохирдолтой орчинд арьс ихэвчлэн хатаж, хуурайшиж зузаарах хандлагатай байдаг. Сквалан нь арьсыг зөөлрүүлж, бусад гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн орц найрлагыг илүү сайн шингээж, үр дүнгээс илүү ихийг хүртэхэд туслах чадвартай. Иймээс монгол хэрэглэгчдэд заавал хэрэглэхийг зөвлөх бүтээгдэхүүн юм шүү.
Mild Cosmetics-ийн хамт олон Haba брэндийг албан ёсны борлуулагч болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, Монголын хэрэглэгчдэд Haba брэндийн үзэл баримтлалыг илүү ойртуулж, эрүүл мэндэд ээлтэй гоо сайхны бүтээгдэхүүнээр хангахаар зорьж буйгаа илэрхийлсэн юм.
Энэ 11-р сарыг дуустал арьс арчилгаандаа шинэчлэл хийх хүсэлтэй, арьсныхаа эрүүл мэндийг боддог хүн бүрийг Mild Cosmetics-д хүрэлцэн ирж, бүтээгдэхүүний дээжээс (сампли) бэлэгт аваад туршиж үзэн, Haba брэндийн гайхамшгийг мэдрэхийг урьж байна!
Mild Cosmetics-ийн дараах салбаруудаас HABA брэндийг туршиж үзэх, худалдан авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!