Уншиж байна ...
Зураг
Зураг

Трамп, Зеленский нарыг утсаар ярилцахад Илон Маск оролцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялахад хамгийн их хичээл зүтгэл гаргасан хүмүүсийн нэг тэрбумтан Илон Маск юм.

Тэрбээр Трампын сонгуулийн кампанит ажилд нийтдээ $119 саяыг хандивласан бөгөөд сонгогчидтой уулзах зарим арга хэмжээнд нь биеэр оролцож байв.

Тэгвэл сонгуульд ялсныхаа дараа Трамп дэлхийн хоёр улсын ерөнхийлөгчтэй утсаар ярилцахад Маск хажууд нь байсан тухай Нью-Йорк Таймс сонин Баасан гарагт мэдээлжээ.

Тухайлбал экс ерөнхийлөгчийг Лхагва гарагт Флорида дахь Мар-A-Лаго эдлэнгээсээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихад Маск оролцсон гэнэ.

Энэ үеэр Маск хиймэл дагуулын Старлинк интернэтээр Украинд үргэлжлүүлэн туслахаа Зеленскийд амласныг эх сурвалжууд мэдээлжээ.

Трампыг энэ өдөр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай утсаар ярихад Маск бас оролцсон байна.

Энэ бүхнээс технологийн салбарын тэрбумтан Илон Маск шинэ ерөнхийлөгчтэй хэр ойр дотно байгаа нь харагдаж байгаа юм.

Өмнө нь Маск засгийн газрын үр ашигтай ажиллагааг хянах үүрэгтэй “Department of Government Efficiency” (товчлоход DOGE- нэг крипто валютын нэртэй зориуд ижилсгэсэн) нэртэй яам байгуулах санал тавьсныг Трамп хүлээн зөвшөөрч, тус яамыг өөрөөр нь удирдуулахаа амлаж байв.

Цахиурын хөндийн олон бизнесмэн Маскийн энэ томилгоо технологийн салбарынхныг Цагаан ордонтой илүү ойлголцоход тусалж, хүнд суртал, хяналт зохицуулалтыг сулруулна гэж найдаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider