Спортыг бүхий л талаараа дэмжинэ хэмээдэг “Бичил глобус” санхүүгийн байгууллага өнгөрсөн 8-р сард Парис-2024 олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн хөнгөн атлетикийн төрөлд оролцсон гурван тамирчныхаа амжилтыг мялааж байсан билээ.
Тодруулбал, эмэгтэй марафонд амжилттай оролцож, дараалсан хоёр байранд орсон Г.Хишигсайхан болон Б.Мөнхзаяа нарыг тус бүрд нь 30 сая төгрөгөөр мялаасан бол дэлхийн түүхэнд Олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцож, гиннесийн амжилт тогтоосон хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Одод MG ROEWE RX-5 загварын автомашин бэлэглэсэн. Гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпын наадмын дараагаар Олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилтаа ахиулан оролцож, эх орондоо ирээгүй байсан ч өчигдөр буюу 11 сарын 7-ны шөнө Нью Йорк дахь тэмцээнээ амжилттай өндөрлүүлэн эх орондоо ирж, “Бичил глобус” санхүүгийн байгууллагаас автомашинаа гардан авчээ.
Үүнээс гадна “Бичил глобус” санхүүгийн байгууллага спортыг дэмжсэн ажлынхаа хүрээнд:
Мөн хамт олноороо тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож, тогтмол ууланд алхдаг хэвшлийг дотоод соёлдоо багтаажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!