Уншиж байна ...

Энэ оны эхний 10 сард 2.6 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх жилийн мөн үеэс ХОЁР ДАХИН өссөн дүн болов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2024 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.8 тэрбум болж ам.доллар болжээ.

Энэ нь 2023 оны мөн үеэс 2.8 тэрбум ам.доллар буюу 13.7 хувиар өссөн дүн болж байна. Экспортын дүн импортын дүнгээс 3.6 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсныг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

зураг
 

2024 оны эхний 10 сард экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 11.5 тэрбум ам.доллар буюу 86.9 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 803.8 сая ам.доллар буюу 6.1 хувь;
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 374.7 сая ам. доллар буюу 2.8 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.8 хувийг эзэлж байна.

Тухайлбал оны эхний 10 сард 2.6 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өссөн дүн юм. Түүнчлэн төмрийн хүдэр, , чулуун нүүрсний экспорт 26.6-28.5 хувиар өсжээ.

зураг