Уншиж байна ...
Зураг
Зураг

Амралтын өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Амралтын өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар цаг агаар таагүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.  

Тодруулбал өнөө шөнө Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар, маргааш Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулав.

зураг
 

Өнөөдрийн 20:00 цагаас маргааш оройн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг дараах байдлаар танилцуулж байна. 



Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар -2...+3 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Арваннэгдүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын төлөв: 

  • 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • 11, 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
  • 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. 

Зөвлөгөө: 

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
  • Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх
  • Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар хөдөлгөөн үйлдэх
  • Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  • Малаа ойрын бэлчээрт хариулах
  • Бага насны хүүхдийг ганцааранг нь малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар