Уншиж байна ...

Энэ сарын 7-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газраас 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 

11 дүгээр сарын 07-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байх ба ихэнх нутгаар хүйтрэх юм байна. 

Хур тунадас:

  • 11 дүгээр сарын 06-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар,
  • 11 дүгээр сарын 07-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 11 дүгээр сарын 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 11 дүгээр сарын 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 11 дүгээр сарын 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 11 дүгээр сарын 11,12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 11 дүгээр сарын 13-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:

  • 11 дүгээр сарын 07-нд Алтайн салбар уулсаар,
  • 11 дүгээр сарын 08-нд баруун аймгуудын нутгаар,
  • 11 дүгээр сарын 09,10-нд нутгийн зарим газраар,
  • 11 дүгээр сарын 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор,
  • 11 дүгээр сарын 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур:

  • Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -2....+3 градус дулаан,
  • Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -7....-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +8...+13 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.
  • 9,10,13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот 

Хур тунадас: 9,10-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9,10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...-8 градус дулаан байна. 9,10-нд хүйтэрч шөнөдөө -8...-13 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.