Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC Challenge" тэмцээний "E" хэсгийг Монголд зохион байгуулж байгаа билээ.
Өнгөрсөн улирлын Дээд лигийн аварга "Сэлэнгэ Прэсс Фалконс" баг нээлтийн тоглолтоо Индонезийн "Мадура Юнайтед"-тай хийж, 0:0-ээр эвийн гэрээ байгуулсан юм.
Тэгвэл манай хөлбөмбөгчид өнөөдөр хоёр дахь тоглолтоо Камбожийн "Свай Риенг"-тэй хийлээ.
Эхний үеийн 25 дахь минутад зочин багийн бразил довтлогч Пабло торгуулийн цохилтоор тооны харьцааг 0:1 болгосон.
Хоёрдугаар үеийн 53 дахь минутад сэлгээнээс талбайд гарсан орос довтлогч Дан Мусаткин тоглолтын 68 дахь минутад тооны харьцааг тэнцүүлэв.
Харамсалтай нь Камбожийн багийн өөр нэгэн бразил довтлогч Кристиан Роки торгуулийн цохилтоор гоол оруулснаар багтаа гурван оноо авчирлаа.
Энэ хэсгийн сүүлийн тоглолт арваннэгдүгээр сарын 2-нд Индонез, Камбожийн багуудын хооронд болно. Энэ тоглолтод "Мадура Юнайтед" оноо авбал бид хасагдах шатанд шалгарах боломжгүй болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!