Уншиж байна ...

Э.Цэндбаатар шүүгчдийн нэгдсэн саналаар 11 дэх ялалтаа авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр PROBOX холбооны ээлжит тулаанаа хийлээ. АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай өрсөлдөв.

Гурван минутаар 10 үеийн турш тулалдсаны эцэст шүүгчдийн нэгдсэн саналаар Э.Цэндбаатар өрсөлдөгчөө яллаа. 

Ингэснээр манай тамирчин мэргэжлийн боксод 11 дэхээ ялж, WBA холбооны Америк тивийн аваргын бүс эзэмших болов. Энэ бүс өмнө нь эзэмшигчгүй сул байсан юм.

Э.Цэндбаатар PROBOX холбоонд гурав дахь тулаанаа амжилттай өндөрлүүллээ. Энэ оны хоёрдугаар сард тус холбооны эхний тулаанаа Мохамед Саумаорог, хоёр дахь тоглолтыг өнгөрсөн тавдугаар сард Алберто Меркадог тус тус ялсан билээ.

Түүний өрсөлдөгч Ф.Фортунатогийн хувьд мэргэжлийн боксод хоёр дахиа ялагдаж буй нь энэ юм. Тэрбээр 2021 онд Аргентины боксчин Алберто Мельенд шүүгчийн саналаар хожигдсоноос хойш тав дараалан хожоод байв. 

зураг