Кенийн марафонч Рут Чепнгетич дэлхийн рекорд тогтоолоо
Орон нутгийн цагаар өнгөрсөн Ням гарагт өндөрлөсөн Чикагогийн марафонд дэлхийн рекорд шинэчлэн тогтоолоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд Кенийн Рут Чепнгетич 02:09:57 цагт замаа дуусгаснаар Этиопийн Тигст Ассефагийн тогтоосон өмнөх дээд амжилтыг шинэчилсэн юм. Тэрбээр өнгөрсөн оны Берлиний марафонд 02:11:53 цагаар түрүүлж байв.
Р.Чепнгетич эмэгтэйчүүдийн түүхэнд 02:10:00 цагаас бага хугацаанд барианд орсон анхны тамирчин болж байна.
Энэ жил 30 настай Рут 2019 онд Дохад болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д түрүүлж, Чикагогийн марафонд гурав дахиа (2021, 2022, 2024) алтан медаль хүртсэн шилдгүүдийн нэг юм.
Эрэгтэйчүүдийн ангилалд Кенийн Жон Корир түрүүлсэн. Тэрбээр 02:02:44 цагаар бусдыгаа манлайлсан бол Этиопийн Мохамед Эса мөнгө, Амос Кипруто хүрэл медаль хүртсэн аж.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

