Уншиж байна ...

S&P агентлаг: Хөгжлийн Банк ойрын жилүүдэд бодлогын зээл олголтыг аажмаар сэргээх хандлагатай байна

ikon.mn
2024 оны 10 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Хөгжлийн Банкны тойм мэдээг танилцуулж байна. 

  • 2024 оны 10-р сарын 4-нд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B түвшнээс B+ болгон өсгөлөө.
  • Хөгжлийн Банк нь Монгол Улсын 100% төрийн өмчит, бодлогын банк бөгөөд хөгжлийн болон экспорт-импортын банкны үүргийг хэрэгжүүлдэг цорын ганц банк тул зээлжих зэрэглэлийг Монгол Улсын зэрэглэлтэй тэнцүүлэн тогтоов.
  • Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B-ээс B+ болгон өсгөсөн.
  • Хөгжлийн банкны зэрэглэлийн хэтийн төлөв нь Монгол Улсын хэтийн төлөвтэй уялдаж байна

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч S&P Global Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг аравдугаар сарын 4-ний өдөр B+ болгон өсгөж, зэрэглэлийн хэтийн төлөвийг эерэг гэж үнэллээ. Мөн банкны богино хугацааны зээлжих зэрэглэлийг B түвшинд баталгаажуулав.

Зээлжих зэрэглэлийг ийнхүү өсгөх шийдвэр гаргасан нь юуны өмнө Монгол Улсын зэрэглэл өссөнтэй холбоотой байна. Түүнчлэн Хөгжлийн банк нь Засгийн газрын эзэмшилд байгаагийн хувьд шаардлагатай тохиолдолд онцгой дэмжлэг авах өндөр магадлалтайг S&P Global дурдаад Хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг үргэлжлүүлэн дэмжих хүлээлттэй байгааг онцолжээ.

Түүнчлэн “Хөгжлийн банк бол экспортод чиглэсэн салбарууд болон эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэгч гол байгууллага бөгөөд нийт зээлийнхээ хамгийн багадаа 60%-ийг уул уурхай, хөдөө аж ахуй, тээвэр зэрэг экспортод чиглэсэн салбаруудыг дэмжихэд зориулдаг. Одоогоор тус банк нь зээлийн эргэн төлөлтийг түргэсгэх болон банкны өмчлөлд шилжсэн хөрөнгүүдийг мөнгөжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа боловч ойрын жилүүдэд бодлогын зээл олголтыг аажмаар сэргээх хүлээлттэй байна.

Түүнчлэн Хөгжлийн банк нь Засгийн газрын стратегийн бодлогыг хэрэгжүүлдэг төрийн салшгүй нэг хэсэг тул тус банкийг төрөөс салгаж үзэх боломжгүй гэж бид үзэж байна” хэмээн S&P Global тайландаа дурдсан байна.