ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Японы нисэх буудалд Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн бөмбөг дэлбэрснээс онгоцны зам дээр том тогоо үүсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Хоёрдугаар дайны үеэс үлдсэн Америкийн бөмбөг өчигдөр дэлбэрсний улмаас Японы нэг нисэх буудлын хөөрөх, буух зурвас дээр том тогоо үүссэн байна.

Японы баруун өмнөд бүсийн Мияазаки нисэх буудалд болсон дэлбэрэлтийн улмаас 80 гаруй нислэг цуцлагдсан ч хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг тус улсын Газар, Зам тээврийн яам өчигдөр мэдээлжээ.

АНУ-д үйлдвэрлэсэн 220 кг орчим жинтэй бөмбөг дэлбэрснийг Японы Өөрийгөө Хамгаалах Зэвсэгт Хүчний мэргэжилтнүүд тогтоосон байна.

Газар дор олон жил хадгалагдсан бөмбөг ямар шалтгаанаар гэнэт дэлбэрэх болсныг мөрдөн шалгаж эхэлжээ.

Дэлбэрэлтээс үүссэн тогооны диаметр 7 метр, гүн нэг метр орчим болохыг Японы телевиз мэдээлсэн байна.

Нисэх буудлын үйл ажиллагаа Пүрэв гарагийн өглөө хэвийн болох төлөвтэйг засгийн газрын нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяаши мэдээлжээ.

Мияазаки нисэх буудал 1943 онд байгуулагдсан бөгөөд Японы Эзэн Хааны тэнгисийн нисэх хүчний сургалтын талбай байсан юм.

Эндээс амиа золиослогч буюу камиказе нисгэгчид тулаанд орохоор хөөрдөг байсан гэдэг.

Нисэх буудлын ойролцоо газраас дэлхийн хоёрдугаар дайны үед дэлбэрээгүй үлдсэн бөмбөг олон удаа илэрч байжээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [85.219.192.70] 2024/10/3
Sonin l ym. Gazar shoroonii ajil hj bhd n medegdeegum bhda. Tgd deeguur n zunduu udaan ongots yvhad ggu bsnaa genet uuruu delberheer sonin l ym. Shaltgaaniig n dra olj unshval goy bhda
0 | 0 Хариулах
Зочин [89.147.101.150] 2024/10/3
Одоо хүртэл метал илрүүлэгчээр замаа цэвэрлэдэггүй ажилгүй гарууд бэ
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/10/3
Санаа зоволтгүй 1-2 өдрийн дотор засаад шинэ юм шиг л болгоно, Монголд байсан бол хэдэн сар жил болох биз
0 | 5 Хариулах
Зочин [103.168.34.29] 2024/10/3
NIPPON BANZAI 🇯🇵
1 | 6 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.183.75] 2024/10/3
Эргүү дагз
5 | 0 Хариулах