Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл болон шийдвэрлэлтийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэл хийлээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "2024 оны есдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 1-ний хооронд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 144 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Үүнээс
Аравдугаар сарын 1-ний байдлаар ирсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг орон нутаг, дүүргээр ангилж үзвэл
Нийт бүртгэгдсэн гомдол мэдээллээс 23 нь орон нутагт, тав нь нийслэлд бүртгэгдэн шалгагдаж байна.
Гомдол мэдээллийг ирүүлсэн байдлаар нь ангилж үзвэл
Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг аравдугаар сарын 1-ний байдлаар ангилж үзвэл
Зөрчлийн шинжтэй 116 гомдол мэдээллийн 63 нь орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст бүртгэгдэн шалгагдаж буй. Нийслэлд 53 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.
Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн хувьд МАН 48, АН 34, ХҮН тав, Ард түмний олонхын засаглал тав, ИЗНН дөрөв болон 20 иргэн гомдол гаргасан" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!