ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Орчуулагч нарыг зэрэг дэвтэй болгох асуудлыг хэлэлцэж, санал зөвлөмж боловсруулж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголын орчуулагчдын анхдугаар чуулган" Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус чуулганд 500 гаруй орчуулагч оролцож, салбарын тулгамдсан асуудал болон орчуулагчдын чадавхын талаар санал солилцсон юм. 

Түүнчлэн Монголын уламжлалт орчуулгыг хөгжүүлэх, орчуулагч нарыг зэрэг дэвтэй болгох асуудлыг хэлэлцэж, санал зөвлөмж боловсруулж байгаа талаар зохион байгуулагчдын зүгээс онцолж байв. 

Энэ үеэр Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, Хэл шинжлэлийн тэнхимийн доктор, профессор Э.Мөнх-Учрал "Хиймэл оюун ухаан, цахим орчуулга" гэсэн сэдвээр илтгэл танилцуулж, мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Хиймэл оюун ухаантай холбогдуулан орчуулгын салбарт хоёр чиг хандлага хөгжиж байна.

Нэгдүгээрт компьютерын тусламжтай орчуулга гэх зүйл бий болсон. Энэ нь орчуулгын санах ой, нэр томьёоны нэгдсэн сан, хиймэл оюуныг ашиглаж цаг хэмнэх үүднээс энгийн амархан зүйлийг орчуулж, дараа нь мэргэжлийн боловсруулна. 

Хоёрдугаарт хиймэл оюун ухааны орчуулгыг бүтнээр нь хэрэглэх юм. 

Гэхдээ хиймэл оюун ухаанд суурилсан монгол хэлний цахим орчуулга хараахан мэргэжлийн орчуулагч нарын боловсруулсан хэмжээнд хүрээгүй байна. 

Хүний хэлийг компьютерын тусламжтай технологи болгож хөгжүүлэх салбар үүсгэн байгуулагдаад 80 гаруй жил болсон. Хэлийг боловсруулах салбар ухаан болж хөгжиж байгаа бөгөөд хамгийн анхны зорилго нь хүний оролцоогүйгээр орчуулга хийх байсан юм. 

Тухайн хэлийг бүрэн сайн орчуулах хиймэл оюун ухаан одоогоор гарч ирээгүй байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тоног төхөөрөмж нь энгийн зүйлийг цаг хэмнэх үүднээс орчуулж өгнө. Харин тухайн хэлний сэтгэлгээний онцлог, ижил нэр гэх мэт орчуулагч хүний оюун ухаанаар боловсорч буй байдлыг компьютерын тусламжтай технологийн орчуулга хараахан гүйцэх болоогүй" гэв. 

"Үнэндээ монгол хэлээр яаж орчуулсан бэ гэдэг нь орчуулагч хүний гол шалгуур"

Үргэлжлүүлэн орчин үеийн орчуулагчдын эх хэлээ эзэмшсэн байдлын талаар "Орчуулгыг хэл хооронд нэвтрүүлж буй мэдээлэл хэмээн тодорхойлдог. Сүүлийн үед залуучууд болон зарим орчуулагч гадаад хэлийг түрүүлж сурах хандлагатай болсон. 

Гэтэл бодит амьдралд гадаад хэлнээс эх хэл рүү хэрхэн орчуулсан байна вэ гэдэг нь чухал. Тухайн үгийг монголоор юу гэдгийг мэдэхгүй байх тохиолдол сүүлийн үед ажиглагдаж байна. Орчуулагч хүн гэдэг эзэмшиж хэлэндээ тэгш боловсорсон байх ёстой. 

Монгол хүн учраас эх хэлээ мэдэж байгаа, сайжруулах шаардлагагүй гэж бодох болсон байна. Үнэндээ монгол хэлээр яаж орчуулсан бэ гэдэг нь орчуулагч хүний гол шалгуур юм.

Шинжлэх ухааны бүтээлийн орчуулгууд сайжирч байна. Харин уран зохиол, танин мэдэхүй, хувь хүний хөгжил гэх мэт орчинд үед хүний сонирхол татаж буй салбарын бүтээлийг орчуулахдаа хянаж магадлахгүй, монгол хэлний шаардлагыг сайн тавьж өгөхгүй байх хандлага ажиглагдсан. Энэ нь тухайн хувь хүний хариуцлага бус эх хэлнийхээ өмнө хүлээж буй үүрэг юм" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [163.172.133.129] 2024/10/1
Ренчин Бямбаеваасаа эхлээд бүгд унаган Орос хэлтэй буриадууд.
0 | 0 Хариулах
ааа [210.148.94.144] 2024/10/1
Цол хэргэм зэрэг бол зүгээр л зиндаа тогтоож эрх мэдэлийн хүрээ тогтоох гэсэн нь л зүйл шдээ. Мэрэгжлийн орчуулга гэхээр нь шалгалт өгөөд авдаг юм байх "мэрэгжлийн орчуулагчийн тамга авья гэсэн чинь нэг төрийн бус байгууллага 300мянган төгрөг төлөөд ав ч гэх шиг. Тэр нь шиг л шал худлаа зүйл шдээ
2 | 0 Хариулах
ii [103.57.93.13] 2024/10/1
Эд нар тэгээд орчуулагчийн зэрэг цолыг тогтоодог болох гэж хуралдаж байгаа хэрэг үү. Чадалтай, ажилтай орчуулагч нар зэрэг цолтой болох гэж хөөцөлдөж явах уу?
2 | 0 Хариулах
Монгол дэлхийд. [66.181.161.137] 2024/9/30
өдий болтол орчуулагч нар Монгол улсын аялал жуулчлалын салбарыг авч явсан юм шүү
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.165] 2024/9/30
Тэд чинь хэлмэрч
1 | 2 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/9/30
маш сайн орчуулагч нар монгол хэлээ хадгалж үлдэхэхэд уламжлуулахад чухал хувь нэмэр оруулна шүү,
4 | 0 Хариулах
Сэр сэр салхи [77.24.7.205] 2024/9/30
Хэлийг хадгална гэж байдаггүй юмш. Соёл, хэл гэдэг яг голын ус шиг урсаж шинэчлэгдэж төлжиж байдаг. 13 р зууны үеийн монгол хэлийг бид одоо сонсоод бараг ойлгохгүйш
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.109] 2024/9/30
Zereg dev licensenii uvchin tuschixsan mongolchuud. Ingelee geed saijirsan yum yu ch baixgui. Xooson orkuud nemegdsen. Doctor gej buteeliin xulgaich nar. Xymyysiig zugeer chuluutei ajilluulax xeregtei.
7 | 0 Хариулах
Commie [202.9.46.100] 2024/9/30
Ха ха, онигоотож өгөх юм даа. Гүүгл транслейтэд тэргүүн шадар их гүүш гээд зэрэг дэв олгох уу. Лицензигүй бол таксины жолооч нарыг торгоно гээд байгаа шигээ 5 саяар торгох уу.
6 | 0 Хариулах
Сэр сэр салхи [77.24.7.205] 2024/9/30
Чухамаа чухам. Chat GPT монгол хэл минийхээс бүр хавь илүү байналээ. Chat GPT д монгол улсын гавьяат орчуулагч, соёлын гавъяат зүтгэлтэн, МУИС хүндэт доктор болгох хэрэгтэй 😄
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.98] 2024/9/30
Зэрэг дэв өндөртэй боловч юу ч чаддаггүй малнууд зөндөө шдээ. Улсын том их сургуулийн профессор дунд сургуулийн хүүхдийн бодлого бодож чадахгүй нусаа хацартаа нааж байхыг харж л байлаа. Хамаатных нь хүүхэд эрдэмтэн, профессор ахаараа бодлого бодуулна гээд холоос зориод аваад ирсэн, нөгөөх профессор ах нь алийг нь ч бодож чадахгүй алингаа алдаж, алгаараа хөлсөө арчиж байж билээ.
7 | 0 Хариулах
X [202.179.18.238] 2024/9/30
Tegmeer dee ,2 jiliin umnu Anna .K AVSAN ORCHUULGA GEJ AVAH YUM BHGUI YADAJ HUUCHIN ORCHUULSAN NOMNII HUUDSIIG SUHUJ HARSAN BOLOOSOI GEJ BODODJ BILEE
3 | 0 Хариулах