Уншиж байна ...

ПАРИС 2024: Эйфелийн цамхгаас олимпын цагаригийг буулгажээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Олимпын таван цагаригийг Парис хотын бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг дээр цаашид байнга байрлуулах санаа Францын иргэдийн дунд маргаан дэгдээгээд байсан билээ.

Нийт 29 метр урт, 15 метрийн өндөртэй сайжруулсан гангаар хийсэн олимпын бэлгэдлийг Сена мөрний зүг харуулсан юм. 

Зуны олимпын наадмын үеэр байрлуулсан цагаргуудыг дараагийн олимпын наадам хүртэл буюу 2028 он хүртэл энэ хэвээр үлдээх санаачилгыг Парис хотын захирагч Анна Идальго гаргасан. 

Түүний энэ санаачилгыг цамхгийг зохион бүтээсэн Густав Эйфелийн үр удам уг санааг эсэргүүцсэн юм.

30 тонн жинтэй аварга цагаргууд өвлийн цаг агаарт тэсвэртэй байдлаар хийгдээгүй тул буулгахад хүрсэн бололтой. Парис хотын захиргаа болон Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос урт хугацаанд байрлуулах илүү хөнгөн цагариг бүтээхээр төлөвлөж байгаагаа зарлажээ. 

Харин буулгасан цагаргийг цамхгийн урд байх Иена гүүрэнд байрлуулахаар болсон байна.