Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш нарын хомсдолын асуудлаар танилцуулга хийгдэж, тэмдэглэл гаргасан байна. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсад багш, ур чадварын хомсдолын асуудал хурцаар яригдаж байна. Үүнтэй холбогдуулан бид зургаан багц арга хэмжээг Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа.
Шинжлэх ухааны чиглэлээр 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүсийг богино хугацаанд сургах асуудал дээр хөрвүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар ажлын хэсэг байгуулахаар болсон. Үүний үр дүнг тухайн бүрд нь мэдээлээд явах болно.
Хамгийн сайн багш танай сургууль, таны хүүхдэд заадаг ирээдүйг хурдан авч ирэх хэрэгтэй. Монголд сайн багш нар олон бий. Илүү хөгжүүлэх шаардлага байна. Багшийн хөгжлөөс сургалтын хөгжил эхэлнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!